Улбар шар цэцэгтэй хятад сарнайгаа хавар авч байхад иймэрхүү өндөртэй байжээ. Хурдан цэцгийг нь үзэх гээд тайралт хийсэнгүй, тэр чигт нь ургуулчихлаа.


Зунжин ургаж, цэцэглэсээр ийм өндөр боллоо.


Хамгийн ихдээ нэг дор гурван цэцэг гарлаа :) энэнээс олон салаа мөчиртэй болгочихвол бүр олон цэцэг гарах юм байна.



Цонхны тавцандаа багтахгүй өндөр ургаад байхаар нь тайрчихлаа. 

Интернэтэд гадаадын мундагууд бичсэнээр бол тасалгааны хятад сарнайг намар тайралт хийвэл өвөлжин ургасаар байгаад ирэх хавар нь бөөн бөөн цэцэглэнэ гэсэн байхаар нь л тайрчихлаа шдээ хэхэ.

Тайрсан мөчирнүүдээ бүгдийг нь 10 см орчим хэмжээтэй болгодог гэхээр нь бас тэгчихлээ хэхэ. Аан бас том навчнуудыг нь бүгдийг нь аваад жижгүүдийг нь үлдээчихдэг гэнээ. Энэ жижиг навчнууд ургасаар бүгд том хэмжээтэй болоход л энэ мөчир үндэслэсэн байдаг гэж бичжээ.


Тэгээд перлитэд зоогоод үндэслүүлчихдэг гэнэ. Даанч яг тэр үед надад перлит байсангүй болохоор нь чийгтэй вермикулитэд л зоочихлоо. Ижилхэн л байлгүй дээ тэ?

Яагаав нөгөө орос Экстра дэлгүүрт зараад байдаг тэрэнд л.



Тэгээд гялгар уутанд хийгээд ваакуумдчихлаа. Гэхдээ өдөртөө нэг ч юмуу онгойлгож агаар оруулж байхгүй бол бас ялзарчихаж магадгүй. Одоо үндэслэхийг нь хүлээгээд байж дээ. 






0 comments:

Post a Comment