Tuonela гэдэг энэ сортыг анх 1969 онд Англид гаргаж авсан юм байна. Аварга том цэцэг гардаг их гоё сорт. Гэхдээ цэцэг нь нилээн орой гарч байна.



Өнгөрсөн намар юу ч үгүй болтол тайрсны дараа, хавар нь 3 сард иймэрхүү байдалтай ургаж байна. Жижиг саванд байсныг нь том саванд шилжүүлж суулгаад байгаа  юм. Намраас хойш чимхэлт хийж байлаа. (Чимхэлт гэж юу вэ?)


 4 сард. Нар дутаад нилээн сунаад байнаа.


 6 сард. Эрт цэцэглүүлчих санаатай чимхэлтийг 5 сард больсон.

7 сард эхний бундуй гарлаа.

Аварга том бундуй.

7 сарын сүүлээр хөдөө 10 хоног яваад ирэх хооронд бас нилээн хатаад, халуудаад, бөөстөөд царай алдчихжээ. Цэцэг нь жижигрээд, өнгө нь бүдгэрчихэж. 


 Хөдөөнөөс ирэхэд ийм байдалтай угтлаа хэхэ. Үхчээгүй нь яамай гэж баярлаж байлаа хэхэ.








Услаад, гадаа салхинд тавиад овоо тордсоны эцэст өнгө зүс нь сайжирч, олон цэцэг гарч эхэллээ.

Цэцэгний өнгө нь бас тодроод, том том бундуйнууд гарсан.

8 сарын сүүлээр бөөн бөөн цэцэгтэй боллоо.






0 comments:

Post a Comment