Topiary гэдэг нь мод бутыг ургуулахдаа сараалжин хүрээнд ургуулан илүү гарсан хэсгийг тайрч 3-хэмжээст хэлбэр дүрс үүсгэхийг хэлдэг. Тэгвэл бид ч гэсэн энэхүү topiary гэгчийг өөрсдийн тарьж ургуулдаг цэцэгс дээрээ хийж болох нээ.
Энэ зурган дээр туулайны дүрстэй ургуулсан бут байна:
Тэгвэл энэ туулайг гэрийхээ цэцгэн дээр ч хийж болно:
Эхлэн суралцагсад онгорхой сараалжин хүрээтэй topiary-аас эхэлсэн нь дээр. Та хувцасны төмөр өлгүүр, эсвэл төмөр утсаар янз бүрийн дүрс үүсгэж болно. Тойрог, гурвалжин, од эсвэл зүрхэн хэлбэртэй хүрээ байж болно.
Topiary хийхэд шаардлагатай зүйлс:
Цэцгийн сав
Хөрс
Эрчилсэн уяа эсвэл утас
Анх удаа topiary хийхдээ хэлбэржүүлж тайрахад хялбар байдгаар нь Авиргана буюу English ivy цэцгийг сонгож авъя. Одоо topiary-аа хийцгээе.
Эхлээд, савныхаа тал хүртэл хөрсөө дэвсэж өгнө. Төмрөөр зангидсан дүрсээ савандаа байрлуулна. Дараа нь төмөр дүрсээ саван дотор хөдөлгөөнгүй байлгахын тулд хөрсөө нэмж хийнэ. Үүний дараа, Авиргана цэцгээ хөрсөндөө суулгана.
Одоо Авирганы салаалж ургасан урт иш бүрийг нь төмөр хүрээндээ утсаар сулхан бэхэлж уяна. Хамгийн сүүлд нь савтай цэцгээ усаар ханатал усалж өгнө.
Цэцгээ ургахын хирээр төмөр хүрээндээ уяж, хэлбэржүүлэн бас илүү ургасан навч ишийг тайрна. Авирганы салаалж ургасан хоёр үзүүр нь хүрээгээ битүү ороосны дараа үзүүрийг нь зулгааж хаяна. Ингэснээр ишнээс шинэ навчнууд гарч, илүү өтгөн ургаж хүрээг битүү ороож, topiary маань үзэмжтэй сайхан харагдана. 2-3 долоо хоног тутамд бордоно. Усаар тогтмол шүршиж байгаарай.
English ivy-ээс гадна өөр мөлхөө цэцэгсээр ч хийсэн болно. Жишээ нь, Филодендрон том навчтай учир том хэмжээтэй хүрээнд ургуулахад тохиромжтой.
Доорх видео бичлэгийг үзээд, Энгийн topiary хийж сурсныхаа дараа, 3-хэмжээст амьтны дүрстэй хүрээнд ажиллаж үзээрэй.
0 comments:
Post a Comment