7


Ургамал бүрт өөр өөр усалгаа ба бордоо шаардлагатай. Хэт их услах, услахгүй их удах зэргээс болж ургамал өвчлөх, хортон шавьж үүрлэх эх үүсвэр болдог. Амьд ханаа органик бордоогоор хэрэгцээт микроорганизмаар хангаж өгөх хэрэгтэй. 


Хэрэв хананд амьтан амьдрах бол элдэх химийн хортой бордоогоор бордож болохгүй. Бордохдоо хол зайтай бордох нь зөв, тэгэхгүй бол амьд хананд ургаж буй ургамал ба бусад организмыг үхэлд хүргэдэг. 



Зөвлөмж

  • Эхний удаад олон төрлийн цэцэг, ургамлыг саванд суулгасан энгийн амьд хананаас эхэлсэн нь дээр. Амьд хана ургах орчинд маань аль ургамал нь илүү сайн ургахыг мэдэх хэрэгтэй. Дараа нь илүү нарийн бүтэцтэй хана байгуулахдаа тухайн орчинд хамгийн сайн ургахыг нь сонгоорой.

Анхааруулга

  • Байшин дотор байрлах хананы усалгааны систем нь их хэмжээний ус зарцуулдаг муу талтай.

Амьд хана хийх талаар товч зөвлөмж ингээд дуусч байна. Дараагийн удаад гэртээ, албан тасалгаандаа амьд хана хэрхэн хийсэн хүмүүсийн туршлагаас жишээ болгон хүргэх болно.




Эх сурвалж: www.wonderhowto.com



0 comments:

Post a Comment