3-хэмжээст дүрстэй topiary хийхэд шаардлагатай зүйлс:


цэцгийн сав

хөвд

загасны сатуркан утас

үсний хавчаар

3-хэмжээст төмөр хүрээ



Эхлээд төмөр хүрээн дотроо дүүртэл нь хөвдөө (бага зэрэг чийгтэй) чихнэ. Төмөр хүрээн дотор хөвдийг тогтоож бэхлэхдээ загасны сатуркан утсаа бэхэлж орооно. Одоо мөлхөө цэцгээ савнаас нь суллаж, үндэснээс нь шороог нь салгаарай. Төмөр хүрээний доод хагаст байгаа хөвдөнд хуруугаараа цэцэг ургуулах нүхнүүдийг хөвдөндөө гаргаж өгнө. Хөвдөнд гаргасан нүхнүүдэд цэцгийхээ үндсийг хийж дээгүүр нь чийгтэй хөвдөө хучина. Үсний хавчаар ашиглаж хөвд ба цэцгээ байранд нь тогтоож өгнө. Ургамал ургахын хирээр, хавчаараар тогтоож шаардлагатай бол тайралт хийнэ. Ихэнх мөлхөө ургамлууд ургах явцдаа өөрөө үндэслэж ургадаг. 





Хөвдөөр хийсэн ийм topiary байнгын усалгаа шаарддаг--шүршүүрт 10 мин тавих, эсвэл усанд булхаж болно. Ургамлыг сахлаг өтгөн болгохын тулд байнга тайралт таналт хийж өгнө. Жирийн тасалгааны цэцэгстэй адил давтамжтайгаар бордоно.



Бэлэн болсон topiary-г нарны шууд бус гэрэлтэй газарт байрлуулаарай. Өвлийн саруудад, магадгүй шаардлагатай бол хиймэл гэрэлтүүлэг хийж болох юм. Тэгш хэмтэй ургуулахын тулд 7 хоног тутамд 4 талаар нь ээлжиж наранд харуулж эргүүлж  ургуулдаг. Бусад тасалгааны цэцэгтэй адил ургамлын хортон шавьжинд идүүлэх магадлалтай учир байнга ажиглаж байгаарай.


Доорх бичлэг дээр хэрхэн хийх видео хичээл нь байна:








0 comments:

Post a Comment