Энэ дизайнерууд үнэхээр янз бүрийн зүйл сэтгэдэг улс юмаа. Шинэ Зеландын дизайнер Patrick Morris  тасалгааны цэцгийн саванд шинэ хувьсгал хийжээ ;) Цэцгийг савтай нь доош нь харуулж ургуулж болдог гэнэ. Савны таг нь цэцгийг хөрстэй нь байранд нь байлгаж, ус хадгалах шинэ систем нь усыг хадгалж,  ургамлын үндсийг чийглэж өгдөг. Үр дүн нь мэдээж гайхалтай, таны цэцэг услах цагийг 80% хэмнэж, бас өрөө тасалгаанд зай эзлээд байхгүй, мөн хамгийн гол нь таны байгалийг харах үзэмжийг өөрчилнө гэнэ шүү. Sky Planter хэмээх энэхүү шинэ сав нь 2 дизайнтай, 2 өнгөний сонголттой худалдаалагдаж байгаа юм байна.










Эх сурвалж: www.digsdigs.com




0 comments:

Post a Comment