Ургамал маань хангалттай хэмжээнд байгалийн эсвэл зохиомол гэрэлд байх хэрэгтэй. Хэрэв боломжтой бол амьд ханаа нарны шууд гэрэл тусдаг цонхны ойролцоо байрлуулах хэрэгтэй. Байгалийн гэрлийг зохиомол (artificial шүү) гэрлээр орлуулж болно. 


Жирийн ламп нь ургамалд хангалттай хэмжээний гэрлийг өгч чадахгүй.


Харин бүх төрлийн сүүн цагаан ламп нь ургамалд шаардлагатай гэрлийг өгнө. Гэрлээ амьд хана руугаа шууд чиглүүлж тусгана.


Бас өөр ургамалд зориулсан гэрэл ч байдаг. Өдөр, шөнөөс шалтгаалж гэрэл нь автоматаар асч, унтардаг. 

Дараагийн сэдэв: Ургамлаа байрлуулах




0 comments:

Post a Comment