Мөчрийг өөрийн хүссэн хэлбэрт оруулахын тулд утсаар хэсэг хугацаанд ороодог. Ер нь бол модоо заавал утсаар ороохгүй, мөчрийг хяргах замаар хүссэн хэлбэрээрээ ургуулж болох ч, утсаар ороох нь илүү хурдан бас уян хатан болдог. 

Зэс буюу хөнгөн цагаан утас ашиглах ороох бөгөөд утас нь мөчирний 1/3-тай тэнцэх бүдүүн утас байна. Цахилгааны кабельнаас ороох утсаа сугалж авч болох юм. Ороохүед анхаарах зүйл бол утасны нэг үзүүрийг сайн бэхлэж өгөх хэрэгтэй. Ингэхийн тулд, хэрэв модны их биеийг бөхийлгөж байгаа эсвэл хоёр мөчрийг ороож байгаа бол утасныхаа нэг үзүүрийг нь хөрсөндөө зоож өгнө.


Утсыг 45 градус өнцөг үүсгэн ороох ба мөчирийг хөдөлгөөнгүй байхаар орооно, гэхдээ мөчрөө шалбалах эсвэл хугалахаас болгоомжил. Аажуухан нямбай ороогоорой, утсыг буцааж автал бас нилээн хэдэн сар болно шүү.  Ямар хугацаанд ороосон байх нь сонгож авсан модны төрлөөс, бас ямар улиралд ургаж байгаагаас шалтгаална. Ороосон утсаа байнга ажиглаж, хэрэв мөчир бүдүүрснээс утас хэт бариу болж байвал тэр даруйд нь утсыг тайрч хаях хэрэгтэй. Хэрэв мөчир уян хатан, буцаж хуучин хэвэндээ ороод байвал дахиж ороох шаардлагатай. Модыг утастай хэт удаан байлгавал холтост шигдэж  ховил үүсгэх аюултай. 


(Яаж ороох талаар зургаар тайлбарласан нь ЭНД байгаа)

Одоо модоо утсаар ороож, бонсайн хэлбэрт дөхүүлж очсон тул шилжүүлэн суулгах ажил үлдлээ. Сав бол бонсайн процесст маш чухал дизайны үүрэгтэй. Бонсайн зориулалтын сав сонгох нь чухал: савны ёроол нь агаар нэвтрүүлэх том нүхтэй, савыг газраас хөндийрүүлсэн хэдэн см өндөр хөлтэй байна. Таны урлагийн бүтээл болох бонсай маань хэдийгээр шинэ ч гэсэн аажимдаа боловсорч гүйцэх тул хэт жижиг саванд суулгаж болохгүй.


Хэрхэн шилжүүлэн суулгах талаар зурган хичээлийг ЭНДЭЭС үзээрэй.

Алхам 1: Зориулалтын бонсай хөрс олдохгүй бол дараах байдлаар хөрс бэлдэнэ. Үүнд, цэцгийн дэлгүүрт зарж буй бэлэн хөрснөөс 4%, жижиг шовх чулуу 1%. Чулуу нь хөрсөнд шингэсэн усыг хатаах, үндэс хуваагдахад хэрэгтэй.


Алхам 2: Модоо одоо байгаа савнаас нь суллаж, үндсэнд элдэв хортон шавьж байгаа эсэх, ялзарсныг шалгана. Хөрснөөс салгахдаа зориулалтын үндэс ухдаг дэгээ төмөр эсвэл тахир сэрээ ашиглаж болно. Үндсийг малтаж том бүдүүн үндэснүүдийг авч хаяна. Хүмүүс ихэвчлэн модны гол үндэс нь модонд шим тэжээлийн үүрэгтэй гэж үздэг, гэвч гол бүдүүн үндэс маань зөвхөн модыг газарт бэхлэх үүрэгтэй. Тиймээс сонгож авсан савандаа тохируулан илүүдэл үндэснүүдийг авч хаях нь зөв.


Алхам 3: Савны ёроолын нүхэнд тор тавьж өгснөөр шороо асгарах, шавьж хорхой орохоос сэргийлнэ. Савны ёроолд хөрсөө дэвсэж дээр нь модоо байрлуулна. Модоо тойруулан хөрсөө хийх ба үндэсний хооронд хөрсийг чигжихэд савх мод ашиглаж болно.



Алхам 4: Хөрсөн дээрээ чулуу дэвсэж өгснөөр үзэмжтэй харагдахаас гадна услахад өнгөн хөрсийг урсахаас хамгаална.

Алхам 5: Усалгаа. Эхний удаад шилжүүлэн суулгасан бонсай модоо ханатал усална.


Жишээ болгон сонгож авсан Арц мод Juniper procumbens 'Nana'


Juniper thining

Модныхоо урд талын хэсгийг сонгож авсны дараа илүү мөчирнүүдийг тайрч авна. Анх мөчир тайрахад хэцүү байвал хамгийн түрүүнд үхсэн буюу өвчилсөн хэсгүүдийг авч хаяна. Бас хамгийн доод мөчрөөс доогуур ургаж эхэлж буй навчнуудыг ч авч хаяна. Модны их биенээс ургаж буй шинэ мөчрүүдийг бонсай модны дизайндаа ашиглахгүй гэж байгаа бол бас тайрах хэрэгтэй.

Juniper first wire

Хэрэв та модоо утсаар хэлбэржүүлж ороох бол одоо хийх хэрэгтэй. Зарим хүмүүс модоо бонсай зориулалтын саванд шилжүүлэн суулгасныхаа дараа хэлбэржүүлэх гэж байгаад модоо хөрснөөс нь хөндийрүүлдэг. Модыг хэлбэржүүлж утсаар орооход, зарим бүдүүн утсыг нугалах зэрэгт хүч шаардах тул та модоо саванд суулгахаас өмнө утсаар ороох хэрэгтэй.

Хэрэв та модоо хэлбэржүүлж утсаар ороохгүй бол шилжүүлэн суулгах ажилдаа орж болно.




Утсаар ороож хэлбэржүүлсний дараа бонсай модны маань ирээдүйн ерөнхий төрх гарч ирлээ.



Утсаар ороосны дараа, модыг шингэлж хэрэгцээгүй мөчрүүдийг тайрна.



Мод маань одоо шилжүүлэн суулгахад бэлэн боллоо.



Саваа бэлдэхдээ, торыг ёроолын нүхэнд байрлуулна. Хэт жижиг сав сонгож болохгүй, шинэ бонсайд маань хангалттай том байх хэрэгтэй. Модонд маань шим тэжээлээ авахад шаардлагатай нарийн үндэснүүд ургаж амжаагүй тул жижиг саванд суулгаж болохгүй. Хэрэв та саваа жижгэрүүлмээр байвал дараагийн жил ч юмуу шилжүүлэн суулгахдаа хийж болох юм.

juniper root trim

Илүү үндэснүүдийг хайчилна. Гэмтсэн буюу хэт өтгөн ургасан, шилжүүлэн суулгахад саад болох үндсийг хайчилна. Үндсээ хэтрүүлж тайрч болохгүй, боломжийн хирээрээ их үндэс үлдээгээрэй.



Модоо суулгана. Модыг тэнцвэртэй байлгахын тулд савны голоос үл ялиг хажуулдуулж суулгана.

Бонсай модыг шилжүүлэн суулгах талаар дэлгэрэнгүй зургаар тайлбарласан бичлэг дараагийн удаад оруулах болно.

Дараагийн сэдэв: Утсаар ороох






0 comments:

Post a Comment