Ойрд шинэ жил, баяр наадам гээд блогтоо бичлэг оруулсангүй. Өмнөх удаад цахирмаа, бонсайн талаар цувралууд оруулж байсан бол энэ удаа амьд хана хэрхэн хийх талаар сонирхуулъя. 

Сүүлийн үед living wall буюу амьд хана (өөрөөр бас vertical garden буюу босоо цэцэрлэг, green wall буюу ногоон хана ч гэдэг) гэж их яригдах болжээ. Манай орны цаг уурын нөхцөлд гадаа байшингийн ханандаа тарьж ургуулах нь боломжгүй учраас гэр орон, албан тасалгаандаа энэ ногоон ханыг хэрхэн хийх талаар бичлэгүүдийг цувралаар хүргэж байна. Таалан соёрхоно уу.

Амьд хана нь цэцэг, ургамлыг гадаа байшингийн хананд болон дотор  босоо хананд ургуулахыг хэлнэ. Амьд хана нь бүрэн цогц экосистем ч байж болно, эсвэл энгийн хэлбэртэй ч байж болно. Амьд хананы гол үүрэг бол бидний өрөө тасалгаа, амьдарч буй орчныг хорт бодисоос салгах юм. 



Байшин дотор байрлах амьд хана нь тасалгааны агаарыг цэвэршүүлэх үүрэгтэй. Хүмүүс ихэнх цагаа өрөө тасалгаанд өнгөрүүлдэг тул агаар дахь хорт бодис нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. 

Байшингийн гаднах амьд хана нь экстерьер, орчин тойрныг чимэглэхээс гадна, хамгийн гол нь зуны цагт эрчим хүчний зардлыг бууруулах үүрэгтэй. 
Дотор байрлах амьд хана нь жижигхэн энгийн байдаг бол гадна байрлах амьд хана нь том хэмжээг бүрхсэн байна. Мөн байрны доторх амьд ханыг услах, арчлах нь харьцангуй хялбар байдаг. 

Энгийн экстерьер амьд хана нь газраас хананд өгсөж ургадаг ургамлаас бүрдэнэ. Гэсэн хэдий ч, ингэж ургаж бүхэл байшингийн ханыг бүрхэтлээ маш олон жил болдог.


Дараагийн сэдэв: Тохирох ургамлаа сонгох




0 comments:

Post a Comment