Гар урлал, дизайн сонирхдог бүтээлч хүмүүс сүүлийн үед Террариум их сонирхдог болжээ. Бас хийсэн террариумаа борлуулж бизнес хийж байна. Энд террариум бизнес хийж байгаа хэдэн хүмүүсийн жишээ байна. Манайхан ч гэсэн хийгээд үзвэл ашигтай бололтой шүү.

Зүүн талаас Katy Maslow, Ms. Inciarrano хоёр зах дээрээс авсан шилэн савнуудад маш олон террариум хийсэн байна. Жилийн дотор, маш олныг хийсэн учир тэр хоёр Twig Terrariums гэдэг дэлгүүр нээж тэндээ өөрсдийн хийсэн террариумыг зардаг болжээ. 

Тэдний гэрт хүртэл маш олон террариум бий.


Ms. Inciarrano жижигхэн террариум хийхдээ томруулдаг шил ашиглаж байна. Тэд террариумдаа энэ зураг дээрх шиг жижигхэн баримлуудыг байнга ашигладаг. 



Old Navy-ийн дизайнер Katie Goldman Macdonald нь гэртээ террариум хийж дэлгүүрээр бас найзууд, хамт ажиллагсаддаа зардаг гэнэ.


Тэр террариумаа өөрийн тарьж ургуулсан succulent төрлийн цэцэг, ургамлаар дүүргэх дуртай.
Гэрт байхад ч үзэмжтэй.


Түүний хийсэн террариумын нэг нь. Өнгө, бүтэц, харагдах байдлыг нь сэтгэлдээ төсөөлөн террариум хийхийг тэр шинжлэх ухааны туршилттай адилтган зүйрлэж байна.

Sprout Home дэлгүүрт өдөр бүр үйлчлүүлэгчид ирдэг гэж дэлгүүрийн эзэн Tassy Zimmerman хэлж байна. Түүний дэлгүүрт бэлэн хийсэн террариумаас гадна террариум хийхэд шаардлагатай бүх материалыг зардаг гэнэ.


 Sprout Home дэлгүүрт унждаг террариум хүртэл бий.


Sprout Home дэлгүүрийн гол ялгарах тэмдэг бол энэ бяцхан шувуу шиг этгээд чамин зүйлсийг террариумдаа байрлуулдагт оршино.

Эх сурвалж: www.nytimes.com




4 comments:

Anonymous said...

WOW, nice! thanks for the news.

Naraa B said...

thanks for reading my posts

Ундрах said...

ёстой гоё юм , хийж үзнээ тэгэж байгаад , хийж чадах болов уу?

Naraa B said...

хэхэ туршаад үзэхгүй юу даа, эхнийх нь болохгүй бол 2 дахь нь болж л таараа

Post a Comment