Бонсай мод ороож хэлбэржүүлэх утасны бүдүүн нь 6мм-1мм хүртэл байдаг зузаантай байдаг. Хөнгөн цагаан болон зэс утсыг их ашигладаг. Хөнгөн цагаан утсаар эхлэн суралцагсад орооход илүү хялбар. 

Утсаар орооход гаргадаг нийтлэг алдаанууд:




Утсыг хэт ойр мушгиж ороосон учир ургамлын шүүс мөчирт очиж чадахгүй учир энэ мөчир маань үхнэ.




Утас хэтэрхий сул учраас мөчрийг барьж дийлэхгүй



Утас хэтэрхий сул учир мөчирт ямар ч  нөлөө үзүүлэхгүй




















Зөв ороосон нь:






Утас ороох хоорондын зай ба өнцөг нь зөв.





Та өөрийн бонсай дээр ажиллахаас өмнө өөр ямар нэг бутан дээр туршилт хийсэн нь дээр. Утсыг дахин ашиглаж болно, хэрэв хэт чанга болчихвол гал дээр жаахан бариад л зөөлрүүлчихнэ. 


Эхлээд мөчрөө 45 градус өнцөг үүсгэж утсаар орооно, гэхдээ хэт чанга ороож болохгүй. 


 

Жишээ болгон энэ Нарс (Pinus sylvestris var. mongolica) модыг ороож үзүүлье.

Энэ модыг бонсай болгож ургуулахад шаардлагагүй илүү мөчрүүдийг тайрч засч янзалсан байга. Бонсай зориулалтын саванд ургаад 6 сар болж байгаа. Энэ чигээр нь ургуулбал яваандаа formal upright  хэлбэрт орж ургана. Модны шовх орой хэсэгт буй 2 мөчир болон доор байгаа 3 дахь мөчир хэт том учраас дээрээс нь тайрч авахаас өөр аргагүй. Утасны тусламжтайгаар бид харин тэр дутагдлыг засч болно.


Модны их бие ороох

 
Эхлээд утас маань хангалттай бүдүүн эсэхийг шалгана. Модныхоо их биенээс арай урт утас сонгож нэг үзүүрийг нь хөрсөндөө зоож бэхэлнэ. Нэг гараараа, утсаа их биений доод хэсэгт хөдөлгөөнгүй барина. Нөгөө гараараа, утсаа 45 градус өнцөг үүсгэн орооно. Ороох бүртээ, утсаа хөдөлгөөнгүй барьж буй гараа дээшлүүлж ахиулан барина. 

 

Хэрэв модны их бие хэт нарийсч байвал нарийхан утсаар солино. Бүдүүн утсыг нарийн утсаар солихоосоо өмнө бүдүүн утастай хамт их биеийг дор хаяж хоёр удаа нарийн утастай ороох хэрэгтэй.


 

Хоёр гарынхаа эрхий хурууг тулах цэг болгож байгаад их биеийг бөхийлгөнө. Их биеийн үзүүр хэсэг рүү илүү сайн бөхийлгөж өгнө. Гэхдээ, мод маань 3-хэмжээст учир урд ард тал талаасаа жигдхэн бөхийх ёстой. Их биеийг нэг удаа л тасралтгүй зөөлөн налуулж ороохыг хичээгээрэй, олон дахин налуулах гэж оролдож байж холтосыг гэмтээв ээ.

 


Бүдүүн утсыг залгуулж модын үзүүр хэсэгт хэрхэн нарийн утсаар ороосныг зурагт харуулав. Нарийн утсаар солихоос өмнө бүдүүн утастай хамт хоёр удаа ороосон байна. 


Үндсэн мөчрүүдийг утсаар ороох
 


Ижил түвшинд ургаж байгаа хоёр мөчрийг нэг урт утсаар ороохыг хичээгээрэй. Их биеийг ороосон утастай давхцахгүйгээр мөчирний үзүүр тийш нямбай ороож өгнө. 

  

Эхний зурагт, модны үндсэн мөчрүүдийг ороосон харагдаж байна. Хоёр дахь зурагт хоёр салаа мөчрийг хэрхэн ороосон нь илүү ойлгомжтой байна. Эхний мөчрийг утсаар ороогоод, модныхоо их биеийг дор хаяж нэг удаа ороосны дараа хоёр дахь мөчрөө ороож байгаарай. Хэрэв тэгж модныхоо их биеийг утсаар дор хаяж нэг удаа ороохгүй бол хоёр дахь мөчрөө ороох үед эхний ороосон мөчир маань хөдлөөд байдаг юм. 




Бусад мөчрүүдийг утсаар ороох

 

Бонсай модны үндсэн мөчрүүдийг утсаар ороосны дараа бусад жижиг мөчрүүдээ орооно. Үндсэн мөчрийг ороосонтой ижил техник хэрэглэнэ. Ороохоос өмнө утасны нэг үзүүрийг өөр нэг мөчиртэй ороож бэхлээрэй, гэхдээ бэхлэж байгаа мөчрөө хөдөлгөж хугалах гэмтээхээс болгоомжил. Шинэ ургаж буй мөчрүүдийг сулхан орооно. Шилмүүс, навчийг ороохоос зайлсхий.


 

 


Дээрх 2 зургаас харахад мод маань нилээн хэлбэрээ өөрчилж, бас навчнуудын хоорондох хоосон зай алга болсон байна. Ямар төрлийн мод хэлбэржүүлж байгаагаас хамаарч утсаар ороох хугацаа өөр өөр байна. Гэхдээ нэг зүйлийг үргэлж санах хэрэгтэй. Модны салаа мөчир ургахын хирээр бүдүүрч ороосон утас маань модны холтост шигдэж ордог. Хэдхэн долоо хоног дотор л утас модонд шигдчихдэг учраас байнга ажиглаж байгтун, ийм шинж илэрвэл нэн даруй утсыг тасдаж хаяна. 

 


Ороосон утсаа буцааж тайлж авах гэсний хэрэггүй. Хурц иштэй утас тасддаг бахиар ороосон хэсэг бүрийг тасдаарай. 

Дараагийн сэдэв: Шилжүүлэн суулгах






0 comments:

Post a Comment