Шилжүүлэн суулгах нь модны хэмжээг жижигрүүлэхгүй жижиг саванд суулгахыг хэлнэ, гэхдээ үндсийг хооронд нь зангидаж болохгүй. Шилжүүлэн суулгах бол бонсай урлагт хамгийн чухал бас ойлгомжгүй процесс  юм.


Хавар эрт шилжүүлэн суулгах нь хамгийн тохиромжтой. Шаардлагатай бүх зүйлсийг бэлдэнэ. Үүнд: багаж хэрэгслүүд, хөрс, цэвэр ус, тор, хайрга буюу хөрс хучих чулуу. Эдгээрийг гарын дор бэлэн байлгаж үндэс хатаж үхэхээс сэргийлж шилжүүлэн суулгалтыг маш хурдан хийнэ.
Энэ модыг шилжүүлж суулгаагүй 2 жил болсон учир шарлаж, өнгө зүсээ алдаж байна. 



Үндэс маань хөрсөндөө нэгэн цул хэсэг болсон учир савнаасаа харьцангуй амархан салж байна. Үндсэнд доод хэсэгт шигдэж орсон торыг бас авах хэрэгтэй. Савны ёроолд дэвссэн торонд шинээр ургаж буй үндэснүүд наалдаж ургасан харагдаж байна. Одоо хөрсөнд ямар нэг хортон шавьж байгааг шалгана. Хуучин савны нүх нь жижиг, ус сайн шингэхгүй байсан зэргээс үндэс ялзарсан байж магадгүй. 


Савнаас нь гаргаж ирсэн шороотой үндсээ доороос ба хажуу талаас нь 1/3 орчим шороог нь авч хаяна. Үндэс ухдаг дэгээ төмөр (root hook) ашиглана, хэрэв байхгүй бол үзүүрийг нь нугалсан сэрээ ашиглаж болно. Хэрэв сэрээгээ тэгж нугалах нь хайран санагдаж байвал бас савх ч юмуу харандаа ашиглаж болно шүү дээ.

Хурц иштэй хайчаар гэмтсэн болон илүүдэл үндсийг хайчилна. Гэхдээ мөчир хэлбэржүүлэх хайчаараа чулуутай шороо хайчилж байж гэмтээвээ.


Шилжүүлэн суулгах саваа цэвэрлэж, ёроолын нүхэнд нь тор тавина. Зураг дээрх шиг тороо утсаар ороовол хөдөлгөөнгүй болно. Ингэж савны ёроолд тор байрлуулах нь хөрс нүхээр асгарах, хорхой шавьж орохоос сэргийлдэг. 


Савныхаа ёроолд хөрсөө дэвсэж, модоо байрлуулна. Энэ зурагнаас харахад, ямар их шороотой үндэс авч хаясан нь харагдаж байна.


Бонсайд зориулсан хөрсийг савх ашиглан модныхоо эргэн тойронгоор чигжиж өгнө.


Дараа нь хөрсөө хайрга чулуугаар хучна. Энэ нь үзэмжтэй харагдахаас гадна чийг хадгалах, зэрлэг ургамал ургахаас сэргийлнэ. 



Модоо хэлбэржүүлэн тайрч илүү ургаж буй мөчрүүдийг тайрна. Шилжүүлэн суулгаж модныхоо навч, мөчрийг сийрэгжүүлэх нь бонсай модыг стресст оруулахаас сэргийлдэг. Одоо модоо ханатал нь усалж, хэд хоног нарнаас хол газарт байлгаарай. 


Дараагийн сэдэв: Арчилгаа






0 comments:

Post a Comment