Байгаль дээр цахирмаа цэцэг нь халуун орны өндөр модонд дүүжлэгдэн ургадаг. Агаарт дүүжлэгдэн ургах ургамлын хувьд амин чухал зүйл бол сэвэлзүүр салхи үлээх юм. 

Агаарын урсгал нь цахирмааны хувьд эмчилгээ болдог. Өөрөөр хэлбэл, цэцгийг услах явцад тогтсон усыг хатааж, бактери хөгц үүсэхээс сэргийлдэг. Агаарын цэвэр урсгал байхгүй бол цахирмааны үндэс ялзрах, агаар дутагдах эсвэл халдвараас болж үхдэг. 


Та гэрийнхээ агаарын урсгалыг нэмэгдүүлснээр цахирмаа цэцэг улам илүү ургах болно. Зуны халуун өдрүүдэд, цонхоо онгойлгож цэвэр агаар гэртээ оруулагтун. Харин өвлийн цагт бол халуун орны сэвэлзүүр салхийг үүсгэхийн тулд сэнс ажиллуулж болно. Агаарын урсгалын чиглэлийг байнга өөрчилснөөр цэцэг нэг талаасаа хатахаас сэргийлнэ. 




Цэцгээ услахдаа навчны голд тогтсон илүүдэл усыг байнга салфетка буюу даавуугаар байнга шингээж авч байхгүй бол цахирмаа голоосоо ялзарч үхэх аюултай.

Цахирмаа цэцгийг усалсны дараа сараалжин модон дээр тавьж савны доороос агаар үлээх нөхцлийг бүрдүүлэх хэрэгтэй.


Дараагийн сэдэв: Усалгаа



0 comments:

Post a Comment