Цахирмааны цэцгийг удаан хугацаанд сайхнаар нь байлгахын тулд уг цэцэг маань өдрийн цагт температур өндөр үед энерги болох нүүрс усыг ялгаруулж, шөнө температур буурахад уг энергийг хадгалдаг. Энэхүү температурын хэлбэлзэл нь цахирмааг цэцэглэхэд чухал юм. 

Шөнөдөө 15-160C дулаан байх нь хамгийн тааламжтай ба 120C хүртэл температурыг цахирмаа тэсвэрлэнэ. Өдрийн температур 20-260C байх бөгөөд 32-350C дулаанд удаан хугацаагаар байх бол агаарын чийгшил ба урсгалыг нэмэгдүүлэх хэрэгтэй. 

Анхаарах зүйлс:
Цахирмаа цэцгийг амжилттай ургуулахын тулд гэрэл ба чийгшилийн харилцан хамаарлыг нарийн баримтлах хэрэгтэй. Бага чийгтэй өндөр температур, аль эсвэл хэт их агаарын чийгшил ба бага температур нь уг цэцэгт муу нөлөөтэй. Хүмүүс халуун орны цахирмаа цэцгийг тарихад маш өндөр температур шаардлагатай гэж буруугаар ойлгодог бөгөөд энэ нь уг цэцгийг үхэлд хүргэнэ.

Температур ба чийг хэмжигч термометрээр агаарыг хэмжих нь цахирмааг амжилттай ургуулах гол зүйл гэнэ.


Дараагийн сэдэв: Чийгшил



1 comments:

mungunchimeg said...

сайхан зөвлөгөө байна баярлалаа

Post a Comment