Эх сурвалж: about.com
Philadelphia Flower Show бол АНУ-ын хамгийн урт үргэлжилдэг цэцгийн үзэсгэлэн юм. 1829 оноос хойш жил бүрийн 3-р сард болдог уг шоуг үзэхээр сая сая хүмүүс хүрэлцэн ирдэг байна. Хамгийн анхны Филадельфийн цэцгийн үзэсгэлэнд холбооны 25 гишүүн өөрсдийн үзмэрийг дэлгэн тавьжээ. Үүнд, Хятадаас ирсэн Пиони цэцэг, экзотик ургамал болох магнолиа, Энэтхэгийн rubber tree, Араб кофены мод зэрэг тухайн үед ховорт тооцогдох цэцэг, ургамлууд байжээ.
Жил ирэх тусам үзэсгэлэн хүрээгээ тэлж, янз бүрийн цэцгийн уралдаан, амьд тоглолт, илтгэл зэрэг нэмэгдсэн байна. Үзэсгэлэн Pennsylvania Convention Center –т болдог ба 33 акр талбайтай юм байна.
Энэ оны 3-р сард болсон үзэсгэлэнгийн сэдэв нь "Passport to the World," гэдэг нэртэй болжээ. Энэтхэг хурим, Бразилийн ширэнгэн ой, Сингапураас ирсэн цахирмаа цэцэгс зэрэг олон сонирхолтой үзүүлэнгүүд байв. Мөн Япон, Герман болон Карибийн тэнгисээс ч үзүүлэнгүүд иржээ.
Үзэсгэлэнд бас цэцгийн клубууд, хувь хүмүүс, дэлгүүрүүд зэрэг 150 гаруй төлөөлөгчид оролцсон байна.
2010 оны үзэсгэлэнд зочлон ирэгсдийг энэхүү бөмбөлөг угтаж байсан ба 80000 хатаасан цэцгээр бүрхжээ
Гол хаалганд байрлах том цэцгийн баглаа
Энэтхэг
Энэтхэг: Цэцгээр урласан заан, тогос 2
Цахирмаа цэцгийн мод
Нидерланд
Динозавр
Тайландын алжаал тайлах цэцэрлэг
South Africa үзүүлэнгийн цэцгэн анааш.
Анаашийг томруулан харвал
Сингапур цахирмаа
Display Garden гэдэг категорид Хамгийн шилдэг шагналыг авсан Хайрцаг хэмээх үзмэр.
East Coast нэртэй үзүүлэн
Доорх зурганд уул, ой мод, урсаж буй гол зэргийг цэцгээр дүрсэлсэн байна
Энэтхэг. Усан оргилуур тойруулан сарнайгаар чимжээ
0 comments:
Post a Comment