Эх сурвалж: www.beautifulorchids.com сайтаас хөрвүүлэн хүргэе.
Навчны өнгөөр нь цахирмаа цэцэг хангалттай гэрэлтэй байгааг мэдэж болно. Цахирмаа цэцгийн навч нь тод ногоон, эрүүл байх ёстой. Навчны өнгө гүн ногоон бол гэрэл хангалтгүй байгааг, харин шар ногоон эсвэл улаандуу навч нь цахирмаа хэт их гэрэлд байгааг илтгэнэ.
Хэрэв та цэцгийнхээ навчийг барьж үзэхэд тасалгааны температураас мэдэгдэхүйц бүлээхэн санагдаж байвал цэцгээ арай гэрэл багатай газарт байрлуулаарай.
1. Бага гэрэл шаарддаг цахирмааны төрлүүд нь хойд буюу зүүн, сүүдэрлэсэн баруун ба урд зүгийн цонхонд байрлах дуртай. Стандарт тасалгааны температур тохиромжтой. Бага гэрэл шаардах цахирмаанд доорх төрөл зүйлүүд орно.
Paphiopedilum буюу Lady Slipper -->
Oncidium -->
2. Дундаас их хэмжээний гэрэл шаарддаг цахирмааны төрлүүд. Энэ төрлийн цахирмаа нь маш их гэрэлд дуртай. Баруун ба урд зүгийн цонх тохиромжтой. Тавдугаар сарын эхээс есдүгээр сар дуустал урд зүгийн цонхонд байрлах цахирмаа цэцгийн навчийг наранд түлэгдэхээс анхаарч байх хэрэгтэй. Энэ үед цэцгээ нарны шууд тусгалаас холдуулах буюу цонхонд хаалт байрлуулж нарны эрчийг багасгах хэрэгтэй. Энэ төрлийн цахирмаанууд нь усалгааны хооронд хуурай байхад тохиромжтой. Дунд зэрэг болон их хэмжээний гэрэл шаарддаг цахирмааны төрөлд дараах цэцгүүд орно.
Cattleya -->
Dendrobium -->
Vanda -->
Нарны хурц гэрэл нь цахирмаа цэцгийн навчийг түлэх аюултай
Дараагийн сэдэв: Температур
0 comments:
Post a Comment