Зуны халуун өдрүүдэд цэцгийн суурь тавганд хайргатай ус байрлуулж чийгийг нэмэгдүүлж болно. Цэцгийн савны суурь тавганд усыг хайргатай ижил түвшинд дүүргэж тавина, учир нь савны ёроолд ус хүрвэл цэцгийн үндэс ялзрах аюултай. 

Тавганд байх хайрга чулууг 2-3 сар тутам цэвэрлэж уснаас үүссэн хужир ба хөгцнөөс нь цэвэрлэж байх хэрэгтэй.



Анхаар: Үдээс хойш болон орой цахирмаа цэцгийг шүршиж услах, доороос нь усалгаа хийж болохгүй. Учир нь шөнө болж температур буурахад хэт их чийгшил нь цэцгийг ялзрахад хүргэж болзошгүй. 





Цахирмаа цэцгийг зориулалтын саванд тарих нь агаарыг нэвтрүүлж, цэцгийн үндэс ялзрахаас сэргийлнэ.








Дараагийн сэдэв: Агаарын урсгал



1 comments:

Sukhjii said...

Ene yaasan goi gazar vee

Post a Comment