Энэ жил фуксия буюу ялдам цэцэгс минь эрт цэцэглээд сайхан байна.

1. Blue mirage жил бүр хамгийн түрүүнд цэцэглэдэг.



2. Blacky сортын ялдам бас эрт цэцэглэсэн.

Өнгөрсөн намар тайралт хийснээс хойш, өвөл нээх их ургасангүй амарлаа. 3 сарын эхээр иймэрхүү янзтай ургаж байлаа.

Савыг нь томруулж, шинэ хөрсөнд суулгав.

5 сарын эхээр эхний цэцэг тарлаа. Бусад ялдмуудыг бодвол их эрт цэцэглэдэг сорт байна лээ.


Цэцэг нь дөнгөж дэлбээгээ нээж байхдаа тас хар өнгөтэй байдаг.



 Дахиад зөндөө бундуйтай байна.

3: Дараагийн цэцэглэж буй фуксия бол Maxima. Бас л хар өнгөтэй ялдам. Гэхдээ blacky-г бодвол илүү хурдан багсайж ургаж, бас цэцэглэлт сайтай юм шиг санагдсан. 


4. Энэ жил шинээр авсан Patio Princess сортын ялдам цэцэглэж байна.










5. Velvet crush бас эрт цэцэглэдэг.



Дахиад цаана нь зөндөө ялдам цэцэглэх гээд л бундуйлж эхэлж байна.




0 comments:

Post a Comment