Цэцэгс зусланд гараад сайхан ургаж байна. Өнгө зүс ороод гоё байна.



Annabel ялдам одоо цэцэглэж эхэлж байна. Дээшээгээ бут болж ургадаг болохоор нь энэ зун дүүжилдэг цэцгийн саванд суулгасангүй ээ.






Штамб хэлбэрт оруулахаар оролдож буй хэдэн ялдам надад бий. Ганц нэг нь овоо хэлбэрт орж л байна, зарим нь ч мэдэхгүй ээ хэхэ


 Ялдам цэцэгс минь эхнээсээ цэцэглээд гоё байна.


Blue mirage 


Patio princess ялдам цэцэглэсээр л байна.



Velvet crush ялдам цэцэглэсээр л.






 Шөнө сэрүүхэн хонож байгаа болохоор ихэнх ялдамууд жаахан оройтож цэцэглэж байна. Энэ хэдэн ялдам одоо л бундуйлж эхэлж байгаа. Гэхдээ ялдам хүйтэнд их тэсвэртэй цэцэг юмаа, үүдний өрөөнд ч гэсэн шөнөдөө +6 орчим болж байхад ажрахгүй ургаж байна шүү.









Container combination буюу нэг саванд нилээн хэдэн цэцэг чихэх гэж оролдов хэхэ. Цагаан, улбар шар зузаахайнууд + гоо даль = Холион бантан болж хувирлаа хихи




 Цэцэгчин эгчийн бэлэглэсэн Эустома цагаан өнгийн цэцэг гарах нь тодорхой болов, зөндөө олон бундуйтай болсон, их гоё цэцэг юмаа. Би энэ цэцэг байдгийг мэдэхгүй хаагуур явж байваа хэхэхэ



Өдөр алдаж шөнө гэдэг шиг зүгээр сууж байгаад гэнэт баахан нэг настын үр оройтож цацаагүй юу хэхэ. Тэрнээс маань годеция, цинния 2 нь л ургаж байна. Нөгөө хэд нь хугацаа нь дууссан үр болохоор ургасангүй бололтой. Ирэх жил 4 сард л ерөөсөө нэг настын үрээ цацъя гэж төлөвлөөд сууж байна.


Лилия буюу сараана. Энэ хэдэн булцууг жаахан оройтож суулгасан юмаа, одоо л ургаж эхэлж байна. Хэзээ цэцэглэх юм болдоо, энэ зундаа амжиж цэцэглээсэй.


Хятад сарнай, хим, зефирантес шөнө үүдэнд даараад унжийгаад байхлаар нь бүгдийг нь гэрт оруулчихлаа. 




Одоогоор цэцэгс иймэрхүү л ургаж байна. Ялдамууд бүгд цэцэглэхээрээ гоё болох байхаа.






0 comments:

Post a Comment