Өнгөрсөн зун орос үрээр тарьсан хим өвөлжин ургасаар сая л цэцэглэлээ. Нилээн олон үр суулгаснаас 2 нь соёолсон. Нэгийг нь хүнд бэлэглэчихсэн, ямар өнгийн цэцэг гарсныг нь мэдэж амжсангүй ээ.

3 сард иймэрхүү ургаж байна. Олон салаа болгох гээд дээд талын ургаж байсныг нь тайрчихлаа.


5 сарын эхээр бундуйллаа. Нилээн өндөр ургалаа. Тайрснаас хойш 3 салаалж ургаж байна.

Ямар өнгө гарах бол?



Бундуйг нь харахад улбар шар ч юм шиг...





Цэцгийн хэмжээ нь арай жижиг гарлаа, гэрэл дутсан байж магадгүй.



Ягаан өнгөтэй хим цэцэглэлээ.



Дахиад зөндөө олон бундуй гарч байна. Битүү цэцэглэхээрээ гоё цэцэг шүү.


Энэ жил бас тэссэнгүй хэдэн үр дахиад л суулгачихлаа хэхэ, эхнээсээ соёолж л байна. 

Abutilon bella гээд америк үрээр тарьж байгаа юм. Худалдагчийн хэлснээр бол ийм гоё 3 өнгийн нөхдүүд ургана гэсэн дээ хэхэ. Ингээд яг энэ зураг шиг цэцэглэчихвэл мөн сайхнаа.







1 comments:

Naraa B said...

...

Post a Comment