Зусланд ургадаг нэг гоё цэцэгний зургийг сонирхуулъя. Энэ цэцэгний тухай википедиа дээр ингэж бичжээ.

  • Жамъянмядаг (Trollius asiaticus) нь Ranunculaceae овгийн цэцэг юм. Энэ овогт 30 зүйлийн цэцэг багтдаг. Жамъянмядаг нь дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын сэрүүн бүсээр чийглэг, шаварлаг хөрсөнд ургах ба ихэнх зүйл нь Азиас гаралтай юм. Энэхүү гоёмсог цэцэг нь олон наст ургамал бөгөөд 60 см хүртэл өндөр ургах ба 7-8 сард улбар шар, шар өнгийн 5-15 дэлбээтэй, 3 см-с том голчтой цэцэг дэлгэрдэг. Цэцгийн дэлбээ нь гол цөмдөө олон тооны дохиуртай ба бал агуулна. (wikipedia)

Ранункулюс гээд цэцэгний булцуу авсан юм. Тэгтэл энэ жамъянмядаг цэцэгтэй төрөл садан болж таарлаа хэхэ. Гадны элдэв чамин цэцэг ургуулах гэж ядаж байснаас хашаандаа ургадаг хээрийн цэцэгсээ харж баяссан нь хамаагүй хялбар бололтой хэхэ. 








1 comments:

Anonymous said...

өө энэнийг Жамьянмядаг гэдэг юм уу? Надад ургаж байгаад чадарчихсан. Дэлгүүрээс бэлэн авсан болохоор гэрт ирээд амархан явчихна лээ. Баярлалаа Нараа. 1000

Post a Comment