Өвөл болсон чинь уйтгартай байна шүү, хэдэн цэцэг маань амралтын байдалд орсон чинь блогтоо бичих юм ч олдохгүй юм ккк. Хим, сарнай зэрэг цэцэгнүүд маань бүр хамаг навчнууд нь шарлаад уначихсан уйтгартай харагдах юм. Гэхдээ өвөл цэцэглэдэг болохоор нь цикламен л үрээр тарьж өөрийгөө зугаацуулж сууна даа ккк. Өнгөрсөн өвлийн үрээр тарьсан цикламений үрсэлгээ бүгд зуны халуунд илжрээд ч юмуу үхчихсэн. Цикламентай хэл амаа ололцож нэг л чадахгүй байна шүү ккк ;) Гэхдээ хашрахгүй энэ өвөл дахиад л үрээр ургуулахаар оролдож байна.Чийгтэй вермикулитэнд бүх үрнүүдээ хийгээд таглаад тавьсан чинь бараг 2 долоо хоноод л ихэнх үрнүүд нь соёолсон байсан. Тэгэхээр нь тус тусад нь жижиг саванд шилжүүлээд суулгачихлаа. 



Уг нь зөв арчлаад ургуулчих юм бол ирэх намар гэхэд ийм гоё цэцэг гарах юм байгаан шдээ. Цикламен виктория гэдэг сорт нь.






3 comments:

nyamaa said...

нараа чиний энэ яасан бээ,

Naraa B said...

ene odoo jinhene nawch n garch ehelj bga shdee. ovoo urgaj l bna. umnu n zunduu chadruulsan bolhoor ih hicheej urgulj bga kkk

Unknown said...

2 хоногийн өмнө үрээ хөвдөн хөрсөнд хийчихсэн. ер нь усалдаг юмуу, уг нь хөрсөө чийгтэй хөрсөнд хийсэн юм.

Post a Comment