Энэ сард жаахан амралтын байдалтай байгаад блогтоо бичлэг оруулсангүй ээ ;P 
Ялдам цэцгийг гоё ургуулах талаарх нэг хүний туршлагыг үргэлжлүүлэн хүргэж байна. Намраас эхэлж арчилж эхэлдэг юм байна, туршаад үзээрэй.


Энэ фуксия (ялдам цэцэг) нь 2 настай, 585мм-н диаметртэй саванд ургаж байгаа.

Эхний жилд хийсэн арчилгаа гэвэл,  ердөө хоёр удаа л чимхэлт хийж, өөр хэлбэржүүлэлт хийгээгүй. Хөрсийг нь хатахаар усалж, хааяа бордож байсан. Намар 9-р сард савны ирмэгээс нь дээш 2,5см үлдээж бусад хэсгийг нь тайрсан. Тэгээд том савнаас нь гаргаж, урт ургасан үндэснүүдийг нь тайрч, савыг нь жижгэрүүлж 12см диаметртэй саванд суулгасан. Тэгээд хөрсийг бага зэрэг чийгтэй байлгаад +5 градусын температурт байлгасан (өвөл цонхон дээр нэг тиймэрхүү градустай байдаг тэ? орон сууцны айлын цонхон дээр өвөлдөө +10 +15 орчим байдаг байхаа, цэцэг өвөлжүүлэхэд болох байх гэж бодлоо)

Өвлийн турш температурыг нэмэгдүүлэхгүйг хичээж байлаа. Хэдийгээр өвөл нарны гэрэл муу тусдаг ч, агаарын дулааныг +5 орчим байлгахад цэцэгний мөчир сунаж ургадаггүй. Өвөл ганц удаа  Vitax 4,1,2 гэсэн харьцаатай азотын агууламж өндөр бордоогоор ганц удаа л бордсон. 

Хавар гэхэд фуксия цэцэгний мөчир нь сунаагүй, бас нилээн бутлаг болж ургасан. Дээрээс нь ямар нэг чимхэлт хийгээгүй хирнээ мөчир бүр олон салаалж ургаж эхэлсэн. Хавраас чимхэлт хийж, 2 долоо хоног тутамд бордож эхэлсэн. 5 сард савыг нь томруулж 15см диаметртэй саванд суулгаж, нэг сарын турш ер бордоогүй. Харин 1 сарын дараанаас дахин бордоог үргэлжлүүлсэн.

Усалгаа хийхдээ, савыг өргөж үзээд хэрэв хүнд байвал услахгүй, хөнгөн бол усалж байсан. Бордоог 7 хоногт 1 удаа болгож,  Vitax 4,1,2 гэсэн харьцаатай бордоо хэрэглэж байлаа. 7-р сарын эхээр, гадаа маш халуун болсон учир өдөрт 2 удаа усалж байсан учир бордооны хэмжээг ч нэмэгдүүлж 3 хоног тутам бордох болов.


Дээрх зургийг 8-р сарын эхээр авсан зураг. Доод хэсгийн мөчирнүүд урт ургаж доош газар шүргэж байгааг харахад ямар нэг байдлаар дахин хэлбэржүүлэлт тайралт хийгээгүй учир энэ фуксия бас хамгийн сайхнаараа харагдахгүй л байна.




0 comments:

Post a Comment