Энэ хавар үрээр тарьсан 25см диаметр хэмжээтэй цэцэглэдэг хятад сарнай маань өчигдөр өглөө цэцэглэлээ.

 


Анх 1 сард үрийг нь хүлэрт хөрсөнд суулгаад 7 хоноод л цухуйлаа.









2 сард том саванд шилжүүлж суулгав




4 сард ийм боллоо



5 сард



6 сард бүр том саванд шилжүүлж суулгасны дараа.


Цэцгийн бундуй үүсчээ 
















6 сарын сүүлчээр бундуй нь овоо томорч л байна
























8 сарын эхээр ямар өнгийн хятад сарнай гарах нь тодорхой боллоо. Нэг нь улаан, нөгөө нь цайвар ягаан бололтой.


 Өчигдөр өглөө хамгийн эхний цэцэг нь дэлгэрлээ.


Диаметр нь үрний уутан дээрх шигээ 25см  арай хүрсэнгүй. 12 см болж байна.

 Өдөр гэхэд дэлбээ нь бүрэн дэлгэрлээ.

Өнөөдөр өглөө 3 дахь цэцэг нь дэлбээгээ нээлээ. Бас өчигдөр гарсан цэцэгний хэмжээ нь 3см-ээр томроод, диаметр нь 15см болжээ. Энэ янзаараа бол маргааш хэрвээ цэцэг нь уначихгүй бол лав 20см хүрэх шинжтэй байна.

Үнэхээр үзэсгэлэнтэй цэцэг юмаа. Цэцэг сонирхдоггүй хүмүүс хүртэл жинхэнэ амьд цэцэг юмуу гэж асуугаад, үзэсгэлэн гоог нь бишрэв хэхэ.

3 үрнээс хоёр нь ургасан юм. Энэ зурагнаас харахад 3 дахь нь тод ягаан өнгө байжээ.





4 comments:

Emu said...

Баяр хүргэе. Ямар гоё юм бэ.

skhongorzul said...

Baigalmaa egchee bayr hurgiie. mundag baina shuu.

skhongorzul said...

Uuchlaarai. Baigalmaa egch geed anduurchee.kkk Gehdee bayr magtaal niheveeree shuu. saikhan blog bainoo

Naraa B said...

Hi, bayarlalaa hehe. namaig naraa gedeg kkk

Post a Comment