Амьд хана бол хамгийн гол нь агаар дахь хорт бодисыг өөртөө шингээж, агаарыг цэвэршүүлэх үүрэгтэй. Бүх ургамлууд нь хорт бодисыг арилгах чадвартай ч, зарим ургамал нь агаар дахь хорт бодисыг бусдаасаа илүү сайн шингээж авдаг. Агаарыг сайн цэвэршүүлдэг ургамалуудыг дор харуулав.


Азалия (azalea)


Bamboo palm

Удвал Хризантемум (chrysanthemum)

Ногоодой (spider plant)

Зуун наст (aloe vera), 

Авиргана (English ivy), 

Зааны чих (elephant ear) 

(philodendron), 

(golden pothos)

Нөмөргөнө (peace lily)

Цэцэг ургамал бүр өөр өөр хорт бодисыг шингээдэг учир олон төрлийн ургамал сонгох хэрэгтэй. Амьд ханаа хаана байрлуулахаас шалтгаалж, нарны гэрэл, чийглэг, температур зэргийг бодолцон ургамлаа сонгоно. 


Бусад амьд организмд хөрсний микроорганизм, бас усны амьтад байж болно. Хөрсний микроорганизм нь бас хорт бодисыг арилгахад тусалдаг учир хөрсөө байгалийн, микробоор баялаг бордоогоор бордох хэрэгтэй. Загас, хоёр нутагтан, нальхан хорхой (mollusk) зэрэг усны амьтад нь усны замгаар хооллох учир амьд ханыг өөрөө өөрийгөө тэтгэдэг экосистем болгодог. 




Дараагийн сэдэв: Бүтцийг гаргах





0 comments:

Post a Comment