Цахирмаа цэцгийг үргэлж өглөө эрт услах хэрэгтэй, ингэснээр шөнө болоход ус нь хатсан байдаг. Цаг агаарын нөхцлөөс хамаарч услах хугацааг тохируулж өгнө. Ерөнхийдөө бол, өвлийн цагт 7 хоногт 1 удаа, харин дулааны улиралд агаар хуурай үед 7 хоногт 2 удаа усална. Мөн цахирмаа цэцгийн савны хэмжээнээс хамаарч усалгааг хийнэ. 15см өндөр савыг 7 хоногт 1 удаах услах бол, 10см өндөр савыг 5-6 өдөрт 1 усална г.м

Хөрсний бүтэц нь бас усалгаанд нөлөөлнө. Тухайлбал, холтос нь хөвдийг бодвол илүү хурдан хатдаг. Хөрсний дээд хэсэг нь хуурай ч, үндэс байрлах доод хэсгүүдэд чийг хадгалагдаж байгааг санах нь чухал.

Шүрших эсвэл услахдаа ямар усаар услахаа анхаарах нь маш чухал. Крантны ус нь хлораминтай учир болгоомжтой услах хэрэгтэй. Цахирмаанд хамгийн сайн ус бол мэдээж борооны ус юм. Борооны ус нь агаарт олон төрлийн эрдэс бодисыг өөртөө шингээсэн учир цахирмааны хувьд шим тэжээлтэй байдаг.


Анхаарах зүйл: Усны температур бас чухал. Усны температур нь тасалгааны температуртай ижил бол ямар ч аюулгүй. Хэт хүйтэн усаар услах нь цахирмаа цэцгийг аажимдаа үхэхэд нөлөөлнө.



Цахирмааг услахдаа навчийг норгохоос зайлсхийнэ үү.

Навчны хооронд тогтсон усыг салфетка буюу хөвөнгөөр шингээж авна.

Усалны дараа савны тавганд байгаа усыг цахирмааны үндсэнд хүргэхээс зайлсхий.

Хэт их усалнаас болж навч шарлаж үхнэ. Хэрэв таны цахирмааны навч шарлаж ялзрах шинж илэрвэл хэдэн 7 хоног услахаа зогсоогоорой.


Усалгааны хооронд хөрсийг чийглэг байлгадаг цахирмааны төрлүүд:

Paphiopedilum

Miltonia

Cymbidium

Odontoglossum


Доорх цахирмааны төрлүүд нь идэвхитэй ургалтын үед усалгааны хооронд хөрсийг нь чийглэг байлгаж, харин амралтын үед хөрсийг хуурай байлгах нь тохиромжтой:
Cattleya

Oncidium 


Brassia

Dendrobium


Усалгааны хооронд хөрс хуурай байхад тохиромжтой цахирмааны төрлүүд:

Phalaenopsis

Vanda

Ascocenda




Дараагийн сэдэв: Бордоо



0 comments:

Post a Comment