Доорх зураг дээр намар цэцэглэсэн байгаа нь. Бараг 1 метр өндөр ургадаг юм байлээ.
Хавар 5 ширхэг булцуу тарьсан маань үржээд 12 ширхэг болжээ. Нэг булцуунаас 3-4 ширхэг зулзага гарсан байна.
Ээж булцуу нь өөрөө ингээд хатаад хорчийсон байх юм. Зулзаганууд нь хэмжээгээрээ ээж шигээ том болсон байна, ирэх хавар дахиад суулгахад цэцэглэж амжих л юм шиг байна. Бүх булцуугаа бага зэргийн чийгтэй элстэй цаасан уутанд хийгээд хөргөчийхөө хаалганд хийчихлээ шд зөв үү, буруу юу бүү мэд. Ирэх хавар л зөв бурууг нь мэдэхээс хэхэ.
Гладиолусны хувьд ийм байлаа. Харин одоо гүрэмгэний (зефирантес) талаар жаал яръя ккк. Энэ гүрэмгэнэ манай зуны улиралд гадаа ер цаг агаар нь таарахгүй байх шигээ. Бороо орохоор их цэцэг гардаг гэхээр нь зунжин л бороонд байлгасан, тэр гүүгл дээр байгаа зургууд шиг цэцэглэсэн юм алга ккк. Борооноос гадна өдөр, шөнөдөө манай монгол чинь температур ямар их зөрүүтэй билээ дээ, гадаа байлгахаар шөнөдөө даараад байх шиг байнаа. Тасалгаанд л зүгээр юм байна гэдэг дүгнэлт хийчээд байж байна.
Цагаан гүрэмгэнэ маань энэ зун ердөө иймхэн хэдэн цэцэг л гарсан. Гадаа хонуулаад дэмий юм байна. Ирэх зун дотор ургуулахаар боллоо.
Ягаан бас ялгаагүй ээ, зун ердөө 2хон цэцэглэсэн. Бас шар өнгөтэй булцуу байгаа, даанч цэцэглэсэнгүй.
Булцуугаа би 10 сарын сүүлчээр хурааж авлаа.
Анх 3 жилийн өмнө 2 ширхэг булцуу суулгаж байсан маань одоо бараг 20, 30 болжээ.
Цагаан.
Ягаан. Цагааныгаа бодвол илүү хурдан үрждэг юм шигээ.
Шар.
Бүгдийг нь шорооноос нь салгаад, гэхдээ угаагаагүй шүү, угаах дэмий байх яагаад гэвэл их чийгтэй болохоор хөгц үүсч магадгүй. Шорооноос нь салгаад элсэнд хийгээд, даавуун уутанд бүгдийг нь хийгээд сэрүүн цонхон дээр тавьчихлаа. Сэрүүн цонх өвөлдөө +15 градус орчим байдаг, гүрэмгэний хувьд яг тохиромжтой байх гэж өөрөө онош тавилаа хэхэ.
За энэ жилийн ургац хураалт нэг иймэрхүү байлаа. Арвин ургац хурааж авлаа, ирэх хавар болтол аятайхан хадгалах ажил л үлдлээ дээ.
0 comments:
Post a Comment