Энэ улиралд хамгийн сүүлд цэцэглэсэн "оройтсон бороонууд"-ын зургийг оруулъя. 

1. Flying scotsman. Уг нь их том цэцэг гардаг юм байлээ, даанч ургаж байсныг нь хүүхэд зулгааж хаяад, арай гэж ганц мөчиртэй үлдсэн юм. Тийм болоод ч тэрүү цэцэг нь хүртэл их жижигхэн гарлаа.



2. Tuonela. Аварга том цэцэгтэй.






3. Аннабел



4. Pink galore




Maxima, blacky гээд хар өнгөтэй 2 фуксия уг нь байгаа юм, даанч сайн ургуулж цэцэглүүлж чадсангүй ээ. Ирэх хавар болтол хойшлуулахаас хэхэ. Бусад нь дажгүй сайхан ургаж байгаа. Энэ зун бороо ихтэй, жаахан сэрүүн байсан болоод ч тэрүү, шөнөдөө гадаа хонуулаад жаахан даарсан бололтой, дотор оруулснаас хойш зарим нь цэцэглэж эхэлсэн. Ирэх жил энийг анхааралдаа авахаас хэхэ. 





1 comments:

Anonymous said...

ямар гоё юм бэ. өнгөрсөн зун ажил ихтэй цэцэгнүүдээ арчилж чадаагүй ихэнх нь надад гомдоод цэцэглээгүй. надад tuonela-гаасаа үрсэлгээ өгөөч.

Post a Comment