Гоодаль цэцэг минь жил бүрийн 11 сард цэцэглэж эхлэх юм. Энэ цэцэгнийхээ учрыг харин овоо олоод байгаа шүү. Эхлээд ч цэцэглүүлж чаддаггүй байлаа. Одоо аашийг нь мэддэг болсон ;) Өвөл сэрүүнд цэцэглэдэг юм байлээ. Одоо цэцэглэж эхлээд хавар хүртэл цэцэглэнэ, тэгээд зун болохоор хамаг навчнууд нь шарлаад хатчихдаг. Тэгэхээр нь бага зэрэг услаад л байхад намар гэхэд зөндөө навч шинээр ургаад дахиж цэцэглэдэг.

Зун 7 сард том саванд шилжүүлж суулгасны дараа шинээр ургаж эхэлж байгаа нь.

8 сард.

11 сард цэцэглэж эхэллээ.


Эхний цэцэг нь хагдарч амжаагүй байхад, яг доороос нь дахиад шинэ цэцэг ургаж байх юм. Ямар гоё вэ?





2 comments:

undral said...

ene neree goyo yumaa. minii goodali yroosoo tsetseglehgui 2 jil bolj bgaa
yaval tsetsegledeg yum bol?

Naraa B said...

hi,
jaahan seruuhend durtai um bnlee, nar tusdag seruun tsonhon deer taviad uzehgui yu daa,

Post a Comment