Цикламены үр худалдаж аваад марльд боогоод сар болж байна, соёолдоггүй ээ. Хөрсөнд суулгаад үзэхээс, их л удаж байж гарч ирдэг бололтой. http://www.gardenersworld.com дээр уншсан заавраар нь тариад үзье дээ.

Тайлбар
Цикламен үрээр тарих хялбар байж болох ч, тэвчээргүй цэцэгчний хийх ажил биш юм. Үрээр тарихад дор хаяж жил болж байж сайхан цэцэг гарч таныг баярлуулах болно.

1. Үрээ эхлээд 12 цаг бүлээн усанд дэвтээж, гадна хальсыг нь зөөлрүүлнэ. Дараа нь үрээ хөрсөн дээрээ цацна.

2. Дээгүүр нь вермикулит цацаж, хөрсөө битүү хучна. 

3. Услаад, дараа нь шил юмуу уутаар вакуумлаад харанхуй газарт байлгана. Температур 16° - 21° байвал хамгийн тохиромжтой. 


4. Үе үе шалгана, 30-60 хоногийн дараа үрсэлгээний навч гарч ирнэ. тэр үед үрсэлгээг нартай газарт байрлуулна. 


5. Навчнууд маш жижигхэн булцуунаас гарч ирдэг. 2-3 навчтай болох үед нь үрсэлгээнүдийг салгаж, савыг нь томруулж, тус тусад нь суулгана. 


6.  7.5cm орчим диаметртэй саванд, стандарт хөрсөнд булцууны дээд хэсэг ил байхаар бодож суулгах хэрэгтэй. 


7. Ургахын хирээр савыг нь томруулж, тогтмол усалж, 7 хоногт 1 удаа бордоно. Ихэнх сортын цикламен үрээр тарьснаас 9 сарын дараагаас цэцэглэдэг. Сэрүүн газарт байрлуулах хэрэгтэй.


Ингэж гоё ургуулчихаад, харж баясаад суух юмсан ;)




17 comments:

Гуталчин said...

End ystoi goyo goyooroo bnaa ur bordoo yvuulbal humuus avah boluu

Naraa B said...

hi,
tiimuu yasan goy um be? humuus goy ur geed l bdag um. biznetwork-iin tsetsgiin bulgiihen awna daa. bas bultsuu humuus ih awdag shdee. chi urniihee zurguudiig n awaad tegeed zahialgaa awaad l naash n yawuulchihaj bolnoo

Anonymous said...

Naraa bayarlalaa. Ingej ureer tewcheertei urguulj uznee

Naraa B said...

би бас тэвчээртэй ургуулахаар шийдээд, өчигдөр үрээ шороонд суулгачихсан хэхэ

Anonymous said...

Hi. ih saihan medeelel oruulsand bayarlalaa. tsiklamen ureer mundag tarisan hun bgaa. barag 500 sh urgasan gesen. hudaldaj avah hun bval 99907977 88701988 zalgaarai

Naraa B said...

Hi,
за үрээр тариад ургахгүй бол өөрөөс чинь утасдаж байгаад авнаа хэхэ.

nyamaa said...

хөөх. энэ яасан гоё бичлэг вээ. би ч үрээр тарих гэж тамладын байна л даа.

Naraa B said...

хэхэ би ч бас тамлах маягийн юм л хийгээд байх шиг байнаа хэхэ

мөнхцэцэг said...

сайн уу. би 4 хоногийн өмнө үрээ суулгасан. үр бойжуулагчинд шууд л суулгасан. 12 цаг үрээ дэвтээгүй ээ. дэвтээнэ гэж мэдээгүй байсан юм. сая л мэдлээ. ургах болов уу яах бол санаа зовчлоо хэхэ. их сайхан мэдээлэл байнааа.

Naraa B said...

hi Мөнхцэцэг,
дэвтээгээгүй ч гэсэн гайгүй байхөө, үр бойжуулагчаа байнга чийгтэй байлгаарай, бас вакумдчуул чийг нь алдахгүй зүгээр юм байлээ, гэхдээ өдөртөө нэг цаг ч юмуу онгойлгож агаар оруулахгүй бол бас хөгц мөөгөнцөр үүсэх гээд хэцүү хэхэ. миний үрээр тарьсан цикламенууд овоо ургаж байгаа шдээ, 5 нь гарч ирсэн, одоо 2-3 навчтай болсон

Anonymous said...

хэхэх би анх удаа л цэцэг тарьж үзэж байгаан тэгээд ямар цэцэг гоё юм болдоо гэж харж харж сонгосон чинь цикламен байсан байна лээ. тийм их тэвчээр шаардсан цэцэг гэж бас мэдээгүй ээ. үр бойжуулагчинд 5,7 нд суулгасан. сайхан ургана гэж найдаж байгаа. бас тэвчээртэй хүлээнээ. хойшдоо олон цэцэг тарина гэж бодож байгаа. цэцэгчин эгч нараасаа зөндөө зөвлөгөө авч байна ааа

Naraa B said...

сайнуу,
миний үрээр тарьсан цикламен овоо хөөрхөн ургаж байгаа шдээ, 4 ширхэг гарсан. тэгж байгаад блогтоо зургийг нь оруулж сонирхуулнаа ;) Үрээр цэцэг тарих гоё байгааз? за амжилт хүсье, асуух зүйл байвал асуугаарай чадахаараа тусалнаа

ууганаа said...

өөө нээрээ барвинок гэж цэцэгний монгол нэрийг мэдэх үү?? бас яаж үрээр ургуулдаг юм бол. би бас тэр үрийг авчихсан чинь яахаа мэддэггүй ээ. тэгээд үрнүүд нь нээх жижигхэн. юуны магад гэж бодоод үр бойжуулагчинд хийчихсэн.

Naraa B said...

барвинок гэж хайсан чинь vinca гэж англиар гарч ирж байна. хэрэв үр нь яг үртэс шиг маш жижиг бол шүдэнзний модоор ч юмуу наалдуулж аваад хөрснийхөө бүр дээр нь эвтэйхэн наалдуулчихдаг юм. хэрвээ шар будаа шиг хэмжээтэй үр бол дээгүүр нь маш нимгэн шороогоор хучна. тэгээд вакуумдаад нартай газарт тавьбал амархан соёолно. миний үр соёолуулах талаар бичлэг байгаа даа тэрийг уншвал их ойлгомжтой.
http://zayceva.blogspot.com/2012/03/blog-post_11.html

Zaya said...

Барвинок vinca гэдэг чинь монголоор чоёо. Бас катарантус ч гэж нэрлэдэг. Үр нь хайтан байримгана зэргийн үрийг бодвол хамаагүй томоо, үрээр маш амархан үргана. Амархан ургадаг болохоор эхэлж тарьж байгаа хүнд бол бөөн урам өгнө дөө хэхэ. Амжилт Ууганаа :)

Unknown said...

bi tsiklamen ureer tarih gej bgan harin huduu bdag bolohoor ter ur boijulach ene ter bhgui zugaar har shoroon suulgah gej bga. neg saitad uree suulgad har yumaar buteeh heregtei gesen bnle

Naraa B said...

hi enkhuush boldbaatar,
заавал хар юмаар бүтээх хэрэггүй ээ, би бас шороонд л суулгацан шдээ, гэхдээ хар юмаар бүтээх хэрэггүй ээ үрээ суулгаад дээгүүр нь нимгэхэн хөрсөөр нь хучихад л 14 хоног орчим болоод гараад ирж байна лээ. гэхдээ хөрсийг нь байнга чийгтэй байлгаарай

Post a Comment