Ундрахын бэлэглэсэн булцуунуудаа суулгаад 3 долоо хонож байна. Крокусын булцуу л бага зэрэг соёолж байгаагаас, бусад нь ямар нэг ургаж байгаа шинж тэмдэг байхгүй л байна. 


Энэ шафраны булцуу гэсэн, гаднах хальс энэ тэрийг нь аваагүй тэр чигт нь л чийгтэй хөрсөнд суулгаад хөргөчнийхөө доод тавиурт хийчихсэн. Зөвдсөн үү буруудсан уу хэхэ
 Өнөөдөр гаргаж ирээд сайн харсан чинь өнгөн хэсэгтээ бага зэрэг хөгц үүсчихжээ, одоо яанаа?


Энэ болохоор крокусны 3ш булцуу байгаа юм. Өдөр өдрөөр үл ялиг өндөр болоод л байгаа. Бодвол хамгийн түрүүнд цэцэглэх байхаа. 

 Хамгийн сүүлчийн 3 бол алтанзул цэцгийн булцуу. 



Бүх булцуугаа нөгөө гоё савнууддаа суулгачихсан байгааз дээ хэхэ ажигласан уу? Бүх булцуу маань ургаад цэцэглэчихвэл хачин гоё юм болох гээд байна уг нь хэхэхэ. Хүлээж л байя даа ;)




4 comments:

Ундрах said...

өө удахгүй урганаа миний крокус ч иш нь ногоороод жигтэйхэн байгаа бараг л шинэ жилээр цэцэглэх байх даа бусад нь таг чиг л байна аан нээрээ алтан зул бас соёолж эхлэж байна лээ

Naraa B said...

хөөх тиймүү ямар гоё юм бэ, тэгвэл крокус чинь шинэ жилээр цэцэглээд ёстой гэр чимээд гоё харагдах байхдаа тэ

Anonymous said...

Алтан зулын булцуйг хаанаас авч болох вэ?

Naraa B said...

tsetseg, bultsuu ed nar zarna geed website deer zar ih gardag shdee, bas biznetwork iin uvdist tsetsegsiin buleg geed tsetseg sonirhogchdiin buleg bga, teren deer ih zar tavigddag umaa

Post a Comment