Мөнхцэцэгт хайтан гэдэг байхаа, англиар бол wax begonia гэдэг, яагаав нөгөө жижигхээн улаан, ягаан, цагаан өнгийн цэцэг гардаг хайтан байдаг шдээ, тэр цэцгийг өөр цэцгүүдтэй хэрхэн хольж тарих талаар жаахан будаа идье.
Энэ цэцэг энд тэндгүй элбэг ургасан, бас л ийш тийшээ учир утгагүй ургасан харагддаг. Тэгвэл өөр цэцгүүдтэй зохиомж хийгээд, холиод тарьчихвал үзэмжтэй сайхан юм.
1. Хайтан, халганай хоёр
2. Ягаан цэцэгтэй хайтан, бас нэг унжиж ургадаг цэцэгтэй хамт.
3. Хайтан, нэрийг нь мэдэхгүй нэг цэцэгтэй хамт
4. Унждаг саванд тарьсан хайтан, ипомея (morning glory мөн үү?) гэдэг хувилбар
5. Бальзамин, хайтан, нэг төрлийн драцена. Тэр арын өвс шиг хэлбэртэй ургасан драценагийн оронд гүргэмгэнэ тарьчихвал болох юм бишүү. Навчны хэлбэр бол яг л болж байна.
Зохиомж хийх хувилбарууд үүгээр хязгаарлагдахгүй хар мянга. Хамгийн гол нь энэ төрлийн хайтан цэцэг хөрсийг хучиж, бүрхэж ургадаг онцлогтой. Тэгэхлээр нөгөө хэлэхэд хэл хугалам хэцүү нэрт thriller, filler, spiller гэсэн зарчмаар цэцгийг хольж тарихдаа энэ хайтанг ихэвчлэн filler болгож ашигладаг гэнээ.
4 comments:
сонирхолтой юмаа ингэж хийж чдвал зай тлбай бага эзлээд, дээрээс нь үзэмжтэй сайхан юм байна шүү? чиний булцуйнууд юу болж бйна хө минийх ургаад одоо ногоороод байгаа, би гэрт оруулад тавьсан
Сайхан зохиомж байна. Баярлалаа.
Ih goyo bas bolomjiin yumaa
saihan sanaanuud bna shuu!
Post a Comment