Сайхан хаваржиж байна уу,

Түрүү жилээс хойш блогоороо ч шагайсангүй уджээ. Өнгөрсөн намар нөгөө сайхан ялдам цэцэгсээ талыг нь заримыг нь хатааж үхүүлээд, заримыг нь өвөл үхүүлээд, дахиж ялдам цэцэг тарих уу яах уу гээд л жаахан сэтгэлээр унаж байлаа. Одоо 4,5 сорттой л үлдсэн дээ. Саяхнаас хаврын синдром гэнэт хөдлөөд, өөрт байхгүй сортуудаа дахиж цуглуулнаа л гэцэн байгаа хэхэ.

Энэ жилийн хаврын синдром албан ёсоор эхэлснийг нээж өчигдөр ийм 2 цэцэг авлаа хэхэ. Одоо жаахан амь бөхтэй, услахгүй хэд хоног мартахад нээх үхээд байхгүй, навчаараа гоёдог цэцэг нэг хэсэг тарьж үзэх санаатай.

Драцена

Шеффлера

Энэ жил зуны нэг наст цэцэг ургуулахаар шийдэж, хэдэн үрсэлгээ хийчихлээ. Алаг цэцэг, хун цэцэг, настурция, лобелия цэцэгсийн хэдэн үр цацчихлаа ургах байгаа хэхэ. 


Үр нэг бүрчлэн салгаж суулгах гэснээ залхуураад бүгдийг нь цацчихлаа, үрслэхээр нь салгах гэж бөөн ажил болдог юм болуу.


Өчигдөр хоршоологчдын холбооны үр зардаг дэлгүүрээс юу авсныг хардаа!?
25 см диаметртэй цагаан цэцэгтэй мандарваа (dahlia -  георгина). Булцуу нь бараг л гарын алга шиг урт юм байна, нилээн том саванд суулгах бололтой. Яаж булцуу суулгах тухай нэтээс харж байгаад хэлнээ. 




 Хятад сарнайнууд тайралт хийсний дараа овож ургаж байгаа байдал. 


Одоо байгаа ялдам цэцэгс гэвэл Maxima, Blue mirage, Balerina, Natasha Sinton, Patio princess сортууд л байгаа.







За бусад цэцэгс гэвэл ганц шимтгэлэй, ганц унтаахай, ганц хим л байна даа. Ер нь саяны өвөл их олон цэцгээ үхүүлсээн. Энэ хавар дахиад цуглуулна даа хэхэ.








2 comments:

Гуталчин said...

hooh minii beleglej bsan sav mon shig l haragdah yum, odoo boltol hereglej bgaa yumuu. bayarlalaa, saihan haragdaj bna shuu

Гуталчин said...

tanil haragdaad setgel ih hodolloo

Post a Comment