Фуксия буюу ялдам цэцгийн 7 шинэ сорттой болоод бөөн баяр боллоо. Англиас delgeen.com-ийн Дөлгөөн эгч монголд байхгүй шинэ сортын ялдмууд авчраад үнэхээр сайхан байна.


Миний авсан ялдам цэцгүүд болохоор ийм цэцэгтэй. Зургийг нь нэтээс татчихлаа, зун цэцэглэхээр нь бодитоор нь харуулнаа хэхэ

Унжиж ургадаг, том цэцэгтэй ялдмууд нилээн хэдийг авлаа.

Pink galore


Maxima


Tuonela


Velvet crush

Flying scotsman


Бас манай цэцэгчид жалам хар гэж нэрлээд байдаг blacky сортын хар ялдамтай боллоо.


Хамгийн сүүлийх нь blacky сортыг шинэчилж  шинээр гаргаж авсан lady in black гэдэг сорт. Энэ нь 2 метр хүртэл өндөр ургадаг, маш олон тооны цэцэг гаргадаг мөлхөө цэцэг юм байна.

Фуксия цэцгийн ховор сортуудтай болсондоо маш их баяртай байгаа, цэцэглэхээр нь зурагнуудыг нь оруулнаа.




4 comments:

Anonymous said...

Ёстой гоё Нарашка. Би бас 10 сортны үрсэлгээ авсан. Хараас бусад нь байх ёстой. Тэсэн ядан хүлээж байна. Амжилт хүсье. 1000

Naraa B said...

Мянгаа эгч таны үрсэлгээнүүд их гоё юм байна лээ, би ч бас эднийгээ цэцэглэхийг нь тэсэн ядан хүлээгээл байна хэхэ

Онон said...

Сайн байна уу? Би бас ялдам цэцэг тарих дуртай. Ганц зүйл асуух гэсийнмаа. Ялдам цэцгнүүд маань навчныхаа ар талаар цагаан эрвээхий үржээд болдоггүй. Цэцгийн дэлгүүрээс хор авч шүршээд сайн үхэхгүй байна. Ганцхан ялдам цэцэгнүүд л энэ эрвээхийнд их өртөмтгий юмаа. Энэ эрвээхийг хэрхэн арилгах вэ, туршлагаасаа хэлж өгнө үү.

Naraa B said...

hi Онон,
би болохоор цэцгийн дэлгүүрээс хор аваад яг зааврых нь дагуу цацаад байсан гайгүй болцон шдээ, 7 хоногт 1 удаа шүршээд 1 сар гаруй шүршсэн байх шүү. ер нь зундаа боломжтой бол гадаа тагтан дээрээ сэрүүнд байлгахад ялдам цэцэг дуртай байдаг. тэгэхгүй бол бас их халуудахаар цагаан эрвээхэйтдэг. аан бас гаднаас цэцэг авчрахдаа сайн харж байхгүй бол цагаан эрвэхэтэй цэцэг гэрт ирээд бусад цэцгэнд халдаагаад байдаг юмаа

Post a Comment