Сая 5 сарын сүүлчээр аав, ээж маань хашаандаа хэдэн мод суулгасан юм. Цочир хүйтрэлээр хамаг навч нь унаад одоо дахиж ургаж байгаа юм.


Монос


Үхрийн нүд


Агч




Өнгөрсөн намар тарьсан чацаргана бас нахиалж байна


Өөрийхөө зоргоор ургаж байгаа хар мод


Энэ нэрийг нь мэдэхгүй бургас, манай хашаагаар дүүрэн ургадаг юм. Шар цэцэгтэй.




Бас жамъянмядаг цэцэг зөндөө ургаж байна. 6 сард л цэцэглэдэг юм байна лээ. Би өнгөрсөн жил зургийг нь авна даа гэж байтал 7 сар гээд бүгд гэнэт алга болцон хэхэхэ.




За тэгээд бас нэрийг нь мэдэхгүй цэцэг, ургамал зөндөө зөндөө.



  

Жижигхээн ягаан цэцэг


Энэ нөгөө "Намайг битгий мартаарай" гэдэг цэцэг мөн байхаа. Хөөрхөөн жижигхэн цэцэгтэй


Энэ доод талын зураг дээр байгаа цэцэг нэг тийм суккулент юм шиг ургамал. Байшингийн хажууд бас нэг ургаж байсныг нь манай аав зэрлэг гээд зулгаагаад хаяцан байгаан хэхэ



Энд зэрлэг мангир ургаж байна. Нэг төрлийн зэрлэг сонгино юм шиг байлээ. Хүн амьтан явдаггүй газраас түүж аваад давсалж дараад идэхэд гоё амттай. 

Нэгэнт зургийн аппарат барьж гарсных гээд айлын хашааг бас дурандаад амжлаа хэхэ.

Шар хуайс нь нахиалж байна. Зуслан дээр хотыг бодвол харьцангуй сэрүүхэн болохоор ихэнх мод одоо л нахиалж, цэцэглэж эхэлж байна.



Аварга том үхрийн нүдний мод. Энэ лав 15 жил болсон байхаа. Ямар сайндаа мөчрийг нь хумиад уясан байхав дээ хэхэ.

Монос цэцэглэж эхэлж байна.



Гацуур

Шар яргуй хатчихжээ




Зуслангийн хашаанаас хийсэн фото сурвалжлага үүгээр дуусч байна. Дараа дахиж олон цэцэг ургахлаар гоё гоё зурагнууд оруулнаа.




4 comments:

Anonymous said...

Гоё байна Нараа. Цэцэглээд ногоороод ирэхээрээ бүр ч. Тэр Жамьянмядаг хөөрхөн цэцэг шүү. Намайг битгий мартаарайг та нар өөрсдөө суулгасан юм уу? Манайд бас зэрлэгээр ургадаг юм уу?

Anonymous said...

Өө би 1000 шүү, хэ хэ. Хэн бичсэн нь мэдэгдэхгүй юм үлдээчихлээ.

nyamaa said...

ооо нараагийн зуслангийн хашаа ямар гоёын бээ

Naraa B said...

Намайг битгий мартаарай өөрөө ургаж бна лээ. хүнд анзаарагдахгүй жижигхээн цэцэг бна лээ. манайх ойн захад бдаг болохоор гоё цэцэгнүүд зэрлэгээрээ ургадаг юмаа

Post a Comment