Бизнетворкийн Увдист цэцэгсийн бүлгийн Ундрах маань өнөөдөр надад алтанзул, крокус, шафран цэцгийн бөөн булцуунууд бэлэглээд би бүр баярлаж үхэх гээд л суужийн хэхэ. Замын түгжрэл дунд яарч сандарч уулзаад, тухтай уулзаж баярласнаа ч хэлж амжсангүй.  Гоё булцуунууд бэлэглэсэн Ундрахдаа маш их баярлалаа ;)



Саяхан бөөн бөөн цэцгийн сав бэлгэнд авсан чинь одоо бөөн бөөн булцуутай болчихлоо хэхэ. Бөөн бөөн цэцгийн савандаа бөөн бөөн булцуугаа суулгана даа гоё ;)


Урьд нь цэцэг булцуугаар тарьж байгаагүй болохоор яах учраа сайн мэдэхгүй нэт ухаад л сууж байна. Ямар ч байсан булцуу тарих улирал нь яг одоо бололтой.


Крокусны булцуу.


Энэ том бол шафран гэсэн.


Алтанзулын булцуунууд






2 comments:

Anonymous said...

bultsuunaasaa :)

Naraa B said...

kkk aв ав

Post a Comment