Цахирмаа цахирмаа гэсээр байгаад ашгүй яг хайж байснаа олоод авсан шүү, цагаан өнгөтэй палаенопсис сортын цахирмаа. Цэцэг төвд зөндөө ирсэн байна лээ. Гэрт ирэх замд жаахан хайрагдаад хэдэн бундуй нь уначихсан, гэхдээ яах вэ. Үзэж үзэж доод ургаж байгаа навчнууд нь  хамгийн эрүүлийг нь сонгож авсан, дахиж цэцэглэх байлгүй дээ.


Эндээс дахиж цэцэгний иш гарч ирэх гээд байна уу даа? эсвэл үндэс юм болуу?

Бонуст нь унтаахай хатан дагаад ирчихжээ хэхэ. Хөрсөнд нь ургачихсан, хөөрхөөн жижигхэн унтаахай байна. Бас цэцэглэх гээд бундуй үүсчихэж, цагаан цэцэгтэй юмуу даа. Ногоон навчнаас цагаан цэцэгтэй гардаг унтаахай байдаг билүү юу билээ?  Дараа хөрсийг нь солихдоо эвтэйхэн өөр саванд шилжүүлэхээс.

Одоо цахирмаандаа нэг гоё сав авчихвал болох гээд байнаа гээд давраад байхгүй юу хэхэ. Уг нь яг зориулалтын саванд нь цахирмааг ургуулбал гоё доо. Цахирмааны сав нь агаар нэвтрүүлж, нарны гэрэл тусч байхад зориулагдсан ийм нүхтэй сав байдаг юм. Дээр үед соёолжид ганц харагдаж байсан. Энд тэнд харагдвал хэлээрэй.




2 comments:

Bi Mongolooroo goydog said...

баяр хүргье ээ. Соёолжид өөр өнгө байна уу?

Naraa B said...

цэцэг төвд байлээ Ари эгчээ, өөр ягаан өнгөтэй л байлээ

Post a Comment