Энд нэг хүний succulent terrarium хийсэн туршлагаас сонирхуулъя.

Гэр ахуйн бараанаас худалдаж авсан шилэн сав


Өөр өнгийн суккулент ургамлууд нь илүү үзэмжтэй харагдана


Тэгээд бас суккулент ургамалд зориулсан хөрс, бас хайрга. Манайд бол яг кактус эд нарт зориулсан хөрс зардаггүйм чинь зүгээр сайжруулсан хөрс болох байхаа.


Эхлээд, савны ёроолдоо хайргаа дэвсэж өгнө. Ингэснээр ус савны ёроолд тунаж, ургамлын үндсийг ялзруулахгүй. Дараа нь хөрсөө нэмнэ. 


Тэгээд ургамлаа хөрсөндөө байрлуулахдаа, ургах зайг нь бодолцож хооронд жаахан зайтай байрлуулна. Гэхдээ суккулент ургамал удаан ургадаг. Эцэст нь бага зэргийн хөвдийг ургамлын ёроолд хоосон зайг бөглөж байрлуулна. Ингээд манай террариум бэлэн боллоо.


Усалгаа. 7 хоногт 1 удаа усаар шүршинэ, эсвэл 2 долоо хоногт 1 удаа маш бага усаар усална. Хөрсийг сайн хатаана. 


Гэрэл. Цонхны ойролцоо нарны шууд бус гэрэлд дуртай.


Бордоо. Хавар, зундаа 2-4 долоо хоног тутамд бордоно.





2 comments:

Тунгаа said...

Их гоё цэцэгнүүд байна. Арц модыг яаж ургуулах, арчлах талаар зөвөлгөө өгөөч. Би арц мод тарьж үзсэн чинь хатаад унаад байна. Яах вэ?

Naraa B said...

Сайнуу Тунгаа,
за би арц модны арчилгааны талаар мэдээлэл олж оруулъя

Post a Comment