Амьд хана босоо байрлалтай байх ба доод хэсэгтээ нэмэлт ургамал тавих зайтай, бас усны талбайтай байна. Энгийн бүтэцтэй амьд хана нь олон тооны тавцангуудаас бүрдэнэ. Бас олон тооны цэцгийн савнуудыг хананд эсвэл таазнаас бэхэлсэн ч байдаг.




Илүү нарийн бүтэцтэй нь босоо хана болон хөндлөн тавцангаас бүрдэнэ. Савтай ургамлыг бэхэлсэн тавцанг нь хананд бэхлэх ба ус нэвтрүүлэхгүйн тулд гялгар уутаар хамгаалсан байдаг. 






Хананы бүтцийг гаргахдаа ургамал хоорондын зайг сайн тооцоолох хэрэгтэй, ургамал бүрт хангалттай нар тусч байхаар, бас услахад хялбар байхыг бодолцох хэрэгтэй. Үүний тулд зарим ургамлын савыг хазайлгах ч болно. Босоо хана маань тодорхой хэмжээгээр агаарыг нэвтрүүлдэг байх хэрэгтэй.




Бас ургамлын үндсэнд хүчилтөрөгч хэрэгтэй учраас ургамал тарих сав маань ус агаар нэвтрүүлэх нүхтэй байна. Агаарын урсгал хананы дагуу буюу ханыг нэвтэлж байх хэрэгтэй, ингэснээр агаар дахь хорт бодисуудыг сорж, арилгана. 






Хэрэв том хэмжээтэй буюу цогцолбор хана барих бол усжуулалтын системийг хананд байрлуулах нь зүйтэй. Усжуулалтын систем нь хананд байрлуулсан ургамлыг дээрээс нь усалж, доошоогоо нэвчиж гоожино. 




Босоо хананд олон жижиг ургамлууд байх нь тохиромжтой, эсвэл дан хөвд ч юмуу. Хананы сууринд том хэмжээтэй ургамлууд, бас усны талбайтай байж болно.


Дараагийн сэдэв: Агааржуулалтын систем




0 comments:

Post a Comment