Фуксия буюу ялдам цэцэгсээ хэрхэн ургаж буйг сонирхуулж байна. 

Blue mirage гэдэг энэ ялдам маань надад 4 дэх жилдээ ургаж байна. Намар тайралт хийлгэсний дараа нэг хэсэг амралтын байдалд ордог. Энэ нь ирэх жил илүү сайхан ургаж, олон цэцэг гаргахад нь хэрэгтэй байдаг юм.



3 сард иймэрхүү болж ургалаа. Шинээр ургаж буй салаа мөчир бүрийн үзүүрийг нь чимхэж авч байлаа. Илүү олон салаатай бол илүү олон цэцэг гарна гэсэн үг.


4 сард илүү эрчимтэй ургаж эхлэв. Энэ үед нь ногоон навч ургуулдаг цэцгийн бордоогоор бордож өгвөл илүү олон салаалж сайхан ургадаг. Даанч би бүх ялдамуудаа энэ үед нь бордохоо мартчижээ ккк. Бас эрт цэцэглүүлчих санаатай тайралт, чимхэлт хийхээ ч болив. Ер нь л хальт залхуурч өөрөөр нь ургуулчлөө хэхэ.



5 сард эхний бундуй ч гарлаа.

 6 сараас цэцэглэж эхэллээ.



Энэ жилийн цэцэг нь өмнөх жилүүдээс илүү том цэцэг гарлаа. Бут нь томрохын хирээр цэцэг нь бас томордог бололтой. 

 



Өнгө гэж жинхэнэ тансаг...

Унждаг саванд нэг иймэрхүү ургаж байна.



Бүжигчин охид шиг гоё

8 сард хөдөө яваад  ирэх хооронд бага зэрэг хатсан байна. Бас зусланд шөнөдөө сэрүүсч байгааг цэцэг маань мэдэрсэн бололтой, цэцгийн өнгө нь гундаж, хэмжээ нь ч жижигхэн болж эхэллээ. Удахгүй амрахад бэлтгэж байгаа бололтой.






0 comments:

Post a Comment