Annabel гэдэг цагаан ялдамын үрсэлгээ өнгөрсөн зун авч байсан юм. Намар ганц хоёр цэцэглэсэн.
Нээх урт болоод байхаар нь 3 сарын эхээр 2 хуваагаад том саванд шилжүүлээд суулгачихсан юм.
Энэ маань бараг өөрөөрөө ургасан даа. Элдэв чимхэлт хийсэнгүй, энд тэндээсээ салаалж мөчирлөөд өөрөө гоё ургаж байна.
5 сард. Гэрэл дутаад жаахан дээшээ сунах гээд байна. 7 хоногт 1 удаа цэцэглэдэг цэцгийн орос бордоогоор бордож байгаа
6 сард
7 сард цэцэглэж эхэллээ
Ялдам цэцгийн хамгийн эхний бундуй нь хамгийн том, хамгийн гоё өнгөтэй гарах юмаа.
8 сард бүрэн бүрэлдэхүүнээрээ цэцэглэлээ :)
Цэцгээ даахгүй нэг талруугаа унжаад байнаа
0 comments:
Post a Comment