Сүүлийн үед би хим цэцгэнд жинхэнэ донтож байнаа хэхэ. 2 төрлийн үр аваад, 2 цонхоор дүүрэн хим цэцэгтэй болчихоод сууж байна даа хэхэ.


Хавар 3 сард хим цэцэгний үр суулгасан юм. "Абутилон маленький принц" гэдэг нэртэй сорт.

Үр суулгаад 7 хоноход эхнээсээ цухуйж эхэллээ. 20 ширхэг үрнээс 10 нь гарлаа.


Сарын дараа үрсэлгээний савыг нь томруулж, нэг удаагийн аяганд суулгав.

7 сард үрсэлгээнүүд маань сайн томорч ургахгүй болохоор нь савыг нь дахин томрууллаа. Хим цэцэг ер нь том саванд суулгах тусам улам том ургаж, навч цэцэг нь ч том болдог юм шигээ. 10 ширхэг үрсэлгээг 10 том саванд суулгах зай талбайн хувьд ч, хөрс шорооны хувьд ч хүндрэлтэй байсан болохоор 3-4 ширхэгээр нь нэг саванд чихэж суулгалаа хэхэ.

Том саванд суулгаад эхнээсээ бундуйлж эхлэв, бөөн баяр хэхэ. Ямар өнгийн хим гарах бол?


Хамгийн эхний цэцэг улаан гарах нь тодорхой боллоо ;)




Цэцэг нь нилээн том юмаа, диаметр нь 5 см орчим юмуу даа.
  

Дараагийх нь улбар шар өнгөтэй хим гарлаа.


Бас ягаан өнгө гарлаа



Одоо цаана нь цэцэглэх гээд бундуйлж байгаа зөндөө байгаа. Шар, цагаан өнгө гарахыг тэсч ядан хүлээж байна. 




4 comments:

Anonymous said...

Их хөөрхөн цэцэг. Нараадаа амжилт хүсье. 1000

Nurka said...

Сайн байна уу? бусдад хэрэгтэй мэдээлэл түгээж байгаад тань баярлалаа. Шимтэглэй цэцгийг гэртээ тарихад зүгээр үү? Миний бие өөрийн тань бичсэн эрүүл мэндэд тустай 7 цэцгийн 4-ийг олоод буй. Үлдсэн гурав болох хонин нүдэн цэцэг, эвкалит болон оймыг хараахан аваагүй. Хонин нүдэн, эвкалит цэцгийг хаанаас авч болох вэ?

Naraa B said...

Баярлалаа Мянгаа эгчээ.

Naraa B said...

hi,
Миний блогт зочилсонд баярлалаа. шимтэглэй гал тогооны өрөөнд байхад сайн гээд цэцэгчид их тарьдаг юм байлэ шдээ. Хонин нүдэн буюу Gerbera цэцгийг хүмүүс үзэсгэлэн дээр зарж байсан санагдах юм. ихэвчлэн үрээр тарьж ургуулдаг байхаа. Эвкалипт гэдгийг сайн мэдэхгүй байнаа, энд тэнд урдаас орж ирсэн зарагдаж байвал хэльеээ.

Post a Comment