Фуксия буюу ялдам цэцгийг хэрхэн гоё саглагар ургуулсан талаар нэгэн хүний туршлагаас хуваалцъя.
Энэ фуксия нь (Lena) нэг настай. Хананаас өлгөдөг цэцгийн саванд ургуулсан бөгөөд савны хэмжээ нь 35,5 см. Өвөл 1-р сард 5 ширхэг мөчир усанд үндэслүүлсэн ба мөчирнүүд нь өндрөөрөө 4 см орчим байсан. Усанд үндэслүүлэхдээ мөчирнүүдэд эхний үндэс гарч ирэнгүүт нь 5 см диаметртэй универсал хөрстэй цэцгийн савнуудад суулгасан. Эхний 4 долоо хоногт бордоо хэрэглээгүй. Усалгааг нилээн зайтай хийж, мөчирний дээд үзүүрийг чимхсэн.
3-р сарын дундуур, хананд өлгөдөг цэцгийн саваа бэлдэж, 3 хувь цэцгийн бэлэн хөрс, 1 хувь перлит хольж хийсэн. Өвөл үрслүүлж бэлдсэн 5 ширхэг үрсэлгээний 3-ыгг нь цэцгийн савныхаа арын эгнээнд суулгаж, үлдсэн 2-ыг нь урд талын эгнээнд суулгасан. Эхэн үедээ усалгааг маш болгоомжтой хийж байсан. 5 долоо хоногийн дараагаас эхлэн
4,1,2 (Бордоон дээрх NPP гэж юу вэ?) гэсэн харьцаатай бордоогоор 7 хоног тутам бордож эхэлсэн. Цэцгийн мөчирнүүд савыг бүтэн бүрхэж ургах үед нь усалгааг нэмж эхэлсэн, гэхдээ ихдүүлж болохгүй.
7-р сарын дундаас эхлэн, бордох хугацааг ойртуулж 2-3 хоноод бордож байсан. Зуны халуунаас болж өдөрт 2 удаа заримдаа бүр 3 удаа ч услах хэрэг гарч байсан учир, их услахын хирээр хөрсөнд ууссан бордоо амархан усанд урсаж байлаа.
Сүүлчийн чимхэлтийг 5-р сарын 2 дахь долоо хоногт дуусгаж, түүнээс хойш фуксияг өөрөөр нь ургуулж, цэцэглүүлж эхэлсэн. Дунджаар сүүлчийн чимхэлт хийснээс 65 хоногийн дараа цэцгийн бундуйнууд дэлгэрч эхэлдэг. Фуксия цэцэг нь шинээр ургаж байгаа мөчирнөөсөө цэцэг гаргадаг. Тийм учраас азотын хэмжээ ихтэй бордоогоор бордсоноор маш их олон тооны ногоон навч ургуулж, энэ нь маш их олон тооны цэцэг гаргана гэсэн үг. (Фуксия цэцгийг яаж бордох вэ?) Харин potash (нүүрсхүчлийн кали юмуу даа, бордоон дээр байдаг 3 дахь тоо нь шдээ) өндөртэй бордоогоор бордох нь шинээр ургаж байгаа мөчирийг модорхог болгож, доод хэсгийн навчнуудыг шарлуулдаг. Тэгэхээр яах хэрэгтэй вэ гэхлээр, хэрэв гадаа наргүй өдөр байвал фуксия нь их хэмжээний азотыг (N) кали (P) болгож чадахгүй, тиймээс кали өндөртэй бордоог 3 дахь удаагийн бордолт тутамд хэрэглэх нь тохиромжтой.
Цэцгийг ханатал усална. Фуксия ид ургалтын үед нь сайтар усалж байх хэрэгтэй, гэхдээ бүр шалбайтал услана гэсэн үг биш.
Хананаас өлгөдөг саванд ургаж байгаа учраас арын эгнээний мөчирнүүдийг ханаруугаа налж ургахаас сэргийлж, залуу мөчирнүүдийг өдөр бүр хананаас холдуулж гараараа эвтэйхэн урагш нь унжуулж байх хэрэгтэй. Ингэснээр, цэцэгний мөчирний уг хэсэгт арай их гэрэл очиж, илүү олон салаа ургах боломжтой болно.
Энэ хүний туршлага үнэхээр боломжийн санагдлаа, ирэх өвлөөс ингэж ургуулж үзнээ.
2 comments:
хөөх, шууд шүлс гоожуулдаг байна ш дээ. Ингэж ургуулдаг болчихвол гөөмөн гоё оо!!!!!
Чамд ийм жижиг цэцэгтэй фуксия байгаа юу? Надад гадхан дотнох нь 2-лаа ягаан туяатай байгаа. Чамд өөр өнгөтэй байвал солилцмоор байна :)
надад одоогоор 3 өнгө л байгаа, нөгөө том чернил ягаан, давхар дэлбээт цагаан, нөгөө нь таны өгсөн цагаанаас чернил ягаан гардаг. бас нэг юм үрээр тарьж байгаа цэцэглээгүй л байна. тэрийг өөр өнгө цэцэглэвэл солилцъёоо
Post a Comment