Гадаа ил талбайд тарьж байгаа жимс, ногоо бас цэцгээ хяруу, бороо, салхинаас хамгаалж ийм жижигхэн хүлэмж хийж болох нээ. Хэрэг болох зүйлс гэвэл сантехникт хэрэглээд байдаг хуванцар хоолой, бас дээгүүр нь бүрэх гялгар уут. Доорх зурагт хэрхэн хийхийг харуулсан байна.







Хэрэв их салхи, ширүүн бороо зэргээс хамгаалж байгаа бол хуванцар хоолойнуудын зайг ойртуулж олныг бэхлэх хэрэгтэй. Бас шөнө хяруу унахаас хамгаалж байгаа бол хоёр талыг нь гялгар уутаар битүүлж хаана. Өдөртөө халуун, нартай бол хоёр талыг нь онгойлгож нэвт салхилуулах, эсвэл гялгар уутыг бүгдийг нь авах хэрэгтэй. 


Гаднаа ургуулж байгаа багахаан хэмжээний нарийн ногоо ч юмуу тиймэрхүү зүйлийг хамгаалахад тун боломжийн санагдлаа. Тэр сантехникийн цагаан хуванцар хоолой нь олдохгүй бол ингээд модоор ч хийчихдэг л юм байна.




Эх сурвалж: http://westsidegardener.com




3 comments:

Anonymous said...

сайн байна уу
үрслүүлсэн хэдэн наран цэцэг, бас өөр цэцэгнүүдээ
гадаа ил талбайд суулгасан чинь бүгд гулжийгаад унаад байна. үхчихэв үү гээд үзэхэд үхээгүй л байх шиг байна. навчнууд нь бүр сулбайгаад зарим нь бүр газар хэвчихсэн гэнэт хурц наранд гаргахаар ингэдэг юм болов уу, зөвөлгөө өгнө үү

Naraa B said...

hi, oird ih haluun bolohoor minii tsetsegnuud bas tegeed bnaa. ih huurai haluun bga bolhoor udurt 2 uslah hereg garch bnshuu

Bold said...

6x40 метрийн хавар, зуны шинэ хүлэмж зарна. Нээж хаах агааржуулах салхивчтай. Хүлэмжийг дуслийн усалгааны систем болон хэт халалтаас хамгаалах тор дагалдана. 240м2 талбайд өргөст хэмх эсвэл улаан лооль тарьж 8-14 сая төгрөгийн борлуулалт хийх боломжтой. Мөн өргөст хэмх, улаан лооль тариалах технологийг зааж өгнө. Түүнчлэн өргөст хэмх, улаан лоолийн чанартай үрслэгээр хангах боломжтой. Утас: 95841583

Post a Comment