Миний ялдам цэцгүүд (англиар fuchsia, оросоор фуксия) эхнээсээ цэцэглэж эхэллээ. Өнгөрсөн жил жижигхэн мөчир байсан ялдам цэцэг маань энэ жил ийм том болж ургалаа ;)) Цэцэг нь бас их том шүү. Сортых нь нэрийг хайгаад гүүглдсэн чинь Delta’s Sarah гэдэг л яг мөн юм шиг байна.
Цэцэг нь эхлээд гарахдаа чернил ягаан өнгөтэй гардаг.
Тэгээд жаахан 2, 3 хоног болоод удаад ирэхээрээ ийм ягаан туяатай бүдэг өнгөтэй болдог. Эхний цэцэг нь унахгүй зөндөө удаж байна.
Хавраас хойш нилээн сайн чимхэлт хийсний дүнд овоо хэдэн салаа болж ургаад, зөндөө олон цэцэг гарлаа. Их олон цэцэг гарахаараа цэцгээ даахгүй унжаад байх юм, хананаас өлгөж ургуулбал илүү тохиромжтой юм байна.
Subscribe to:
Post Comments (Atom)
11 comments:
saihan urgajee
цэцэглэхийг үзүүлж өгчээ :)
ямар гоё ургаа вэ. энэ ялдамаасаа үрсэлгээ өгөхгүй биз. би авмаар байна аа
Nadaa enenii urselgeeneesee uguuch, plz
Hi,
надад одоо энэнээс бэлэн үрсэлгээ алгаа. энэ ялдамыг надад өгсөн Одноо эгч 7 сарын эхээр бэлэн үрсэлгээнүүд гарна гэсэн. Утас нь: 99099452 шүү. Авах хүмүүс байвал Одноо эгчээс асуугаарай.
Tegye baiz. Bayarlalaa!
Ёстой хөөрхөн ургаж байна ш дээ. Би чиний энэ сэдвийг уншчихаад үндэслүүлж байгаагаа суулгамаар санагдлаа. Усанд байгаа мөртлөө навч нь жаахан гандаад байх юм. Гэхдээ сэрвийсэн үндэс гарсан л бна л даа. Юу ч гэсэн суулгаад үзье. Миний бусад ялдам бундуулаад л бна. Гэхдээ ийм гоё давхар дэлбээтэй байгаа юмуу, үгүй юү сайн мэдэхгүй бна. 1000
ene tsetsgiig zarim humuus gunjiin nulims gj nerleed bdag, bas tegeed ohin huuhedtei aild muu geed bh yum unen uu? esvel gunjiin nulims gj uur tsetseg bdag uu?
Hi,
энийг зарим хүмүүс харин гүнжийн нулимс гээд байдаг. Гэхдээ яг цэцэгний тайлбар ном дээр бол Ялдам цэцэг гэж нэрлэсэн байсан. охин хүүхэдтэй айлд муу гэж сонсоогүй юм байна хэхэ.
Хар өнгөтэй давхар дэлбээтэй фуксия бдаг юмуу бвал зургийн оруулаач......!!!
хар фуксия цэцгийн зураг энд байна, линкээр нь орж болжийнуу, Увдист цэцэгсийн бүлгийн фэйсбүүк хуудас шүү
https://www.facebook.com/photo.php?fbid=414729185258548&set=o.334550363303476&type=3
Post a Comment