Манай ээж гоё цэцэг тарьдаг юм. Ихэвчлэн сарнай тарих дуртай. Өнгөрсөн жилийн мартын 8-нд ээждээ баглааны сарнай бэлэглэж байсан юм. Гэтэл тэрийг усанд үндэслүүлээд, цэцэг болгоод ургуулчихаж. Энэ жил тэр нь цэцэглэжээ.




Цэцэгний хэмжээ нь тасалгааны сарнайг бодвол хамаагүй том юмаа. Үнэр нь бас тансаг.




Дахиж зөндөө олон цэцэглэх гээд шинэ мөчирнүүд доороос нь улайгаад ургаж байна.



Ээжийн ургуулж буй бас нэг сарнай. Энэ тасалгааны орос сарнайн нэг төрөл юмуу л гэж бодсон. Гэхдээ улаан ягаандуу өнгөтэй, бас гоё үнэртэй. 





0 comments:

Post a Comment