Экологийн боловсролын төвд болдог гоё үзэсгэлэн болох гээд зар нь гарсан байна. Оролцох хүсэлтэй хүмүүсийг бүртгэж байгаа юм байна.


Уламжлал ёсоор жил бүр зохион байгуулагддаг цэцгийн үзэсгэлэн худалдааны тухай СОНОРДУУЛГА
"Увдист цэцэгсийн ертөнц" цэцгийн үзэсгэлэн худалдаа 2015 оны 5 дугаар сарын 1,2,3 ны өдрүүдийн 10.00-20.00 цагт МУИС-ийн Экологийн боловсролын төвийн музейд зохион байгуулагдах тул та бүхнийг өргөнөөр оролцохыг урья.
Үзэсгэлэн худалдаанд оролцох хүсэлтэй хүмүүсийн анхааралд
Цэцгүүдэд тавих шалгуур:
1. Өвчтөн хортонд нэрвэгдээгүй, сунаагүй, буруу гажуу биш, эрүүл зөв ургалттай байх
2. Гаднаас оруулж ирсэн цэцгүүд авчрах бол тодорхой хэмжээгээр нутагшуулж дасгасан байх
3. Олон тоогоор ирэх магадлалтай нэг төрлийн цэцгүүдийн тоонд хязгаар тавих \халганай, ногоодой, сүлжгэнэ, зузаахай, шимтэглээ, бальзамин гэхчилэн түгээмэл байдаг нэг төрлийн цэцгийг 3 аас илүүгүйг хүлээж авах\
4. Жижиг үрсэлгээг зориулалтын саванд суулгасан байх
5. Цэцгийн савнууд цэвэрхэн байх, цэцэг бүр тосгуур тавагтай байх
6. Цэцгүүдийг 4 дүгээр сарын 30 -ны өдөр хүлээн авч дууссан байна. Энэ хугацаанд өгч амжаагүй бол 5 дугаар сарын 1 -ний үдээс хойш хүлээж авах.
7. Худалдах цэцгүүдээс авах шимтгэл 15 хувь байх болно.
8. Худалдсан цэцгүүдийн тооцоог 5 дугаар сарын 3 ны орой 16.00 - 19.00, 4 ний өглөө 9.00 - 12.00 цагийн хооронд хийж дуусгана.
9. Цэцэг ургамалтай холбоотой бараа бүтээгдэхүүн борлуулах сонирхолтой албан байгууллага, хувь хүмүүстэй хамтран ажиллана.


Лавлах утас:
95 03 07 47
99 81 88 21





1 comments:

gaberialjadenn said...

Lucky Clover Casino Resort and Hotel
A modern, five-star resort with 1,200 청주 출장안마 guest rooms, a spa, and 4 restaurants is all 삼척 출장마사지 about bringing 아산 출장샵 Las Vegas to 김해 출장안마 its new heights. 남양주 출장마사지

Post a Comment