Хавар үзэсгэлэнгээс авсан хайтан цэцэг минь дэлбээлсээр л байна. Хөөрхөн цэцэг юмаа, яг л усан будгаар зурсан юм шиг өнгө будаг нь чамин байгаа биз хэхэ.
Хайтан цэцэгний ишнээс нь 2 өөр хэлбэртэй цэцэг ургадаг юм байна. Өөрөөр хэлбэл эр, эм цэцэг хосоороо ургадаг.
Нэг нь дан дэлбээтэй. Энэ нь эм цэцэг гэнээ.
Харин давхар дэлбээтэй нь болохоор эр цэцэг нь юм байна.
Анх цэцэг нь дэлбээгээ нээхээс нь өмнө эм цэцгийг нь тасдаад авчихвал, эр цэцэг нь илүү том үзэсгэлэнтэй сайхан ургадаг гэж нэг сайт дээр бичжээ.
0 comments:
Post a Comment