Хавар 4 сард "полиантовая роза" гэдэг орос үрээр сарнай тарьсан юм.
Сарнайг үрээр тарихдаа старификаци гэж нэрлээд байдаг хүйтэн газарт удаан хугацаанд байлгаж соёолуулдаг юм байлээ. Тэгэхээр нь чийгтэй салфетканд боогоод хөргөгчид байлгахад 1 сарын дараа л эхнээсээ үрнүүд нь соёолоод эхэлж байна лээ.
Үрээр тарьснаас 2 сарын дараа жижигхээн бундуй гарлаа.
Гэтэл саяхнаас цэцэглээд эхэллээ. Гэхдээ нээх сонин цэцэг гараад байх юмаа ккк. Сарнай чинь давхар дэлбээтэй байдаг даа, гэтэл тийм биш дан дэлбээтэй маш жижигхэн, бүдэг ягаан өнгөтэй.
Энэ сарнай томрохоороо олон дэлбээтэй болох болуу? Тарьж үзсэн цэцэгчин байвал туршлагаа хуваалцаарай.
Subscribe to:
Post Comments (Atom)
0 comments:
Post a Comment