Сараана буюу lily цэцгийн гоёхон дэлбээгээр өнөөдрийн мэндийг дэвшүүлье, цэцэгчидээ! Блогоороо шагайх зав муутай байгаа ч цэцгээ тарьсаар л байна хэхэ
Анх 2 сарын эхээр булцууг нь суулгасан юм
3 сард ийм өндөртэй боллоо.
Хэд хоногийн өмнөөс ягаан туяа татаад, бундуй нь улам томорлоо. Ягаан өнгөтэй лили гарах нээ ;)
Өнөөдөр өглөө босоод хартал, дэлбээгээ нээж эхэлж байна
Өдөр гэхэд дэлбээгээ бүрэн нээлээ, үнэхээр гоё өнгөтэй тансаг үнэртэй цэцэг юмаа
6 comments:
Ямар гоё юм бэ? Ёстой гоё харагдаж байна.
үнэхээр гоё байна. би лилийнийхээ оройгнь оролдож байгаад хуглачихсан юм аа /нөгөө чимхэлт хий байгаа юм шиг болгочихсон/ тэгсэн миний цэцэг дээшээгээ л ургаад 50 см орчим болоод байгаад л байх юм салаалах ч үгүй нэг их ургахгүй болчихлоо одоо яах вэ
Баяр хүргэе үнэхээр гоё байна шүү.
Би энэ цэцгийн булцууг суулгаад 14 хонож байна. Их хурдан ургаад байна. Өдөртөө л өндөр болсон байх юм. Хэзээ цэцэглэх бол доо.
Баярлалаа, энэ лили дээшээгээ ургасаар байгаад л цэцгийн бундуй үүсэхээс олон салаалахгүй байхаа.
Минийх суулгаснаас хойш 3 сарын дараа цэцэглэсэн. Одоо дахиад нэг жижиг бас цэцэглэх гэж байгаа. Цэцэглэхээр нь зургийг нь оруулнаа.
lili хэдэн сар ургасан бэ?
hi,
Энэ лилиний цэцэг нь 10 хоноод хатаад унасан. Тэгээд навч нь шарласаар байгаад л доороо булцуу нь үлддэг юм байна лээ. Тэрийгээ хадгалаад ирэх хавар нь дахиж тарьж дахиад цэцэглүүлдэг.
Post a Comment